09. Санхүүгийн сахилга бат: Хувийн төсвөө төлөвлөх 4 арга

“Төсөв бол зөвхөн тооны цуглуулга биш, Харин бидний үнэт зүйл, хүсэл эрмэлзлийн нэг илэрхийлэл юм” /Жак Лью/ Дээр дурьдсанчлан төсвөө төлөвлөнө гэдэг нь орж ирсэн орлогыг хэдэн тийш нь хуваарилан мөнгөн дүн жагсаах төдий зүйл биш. Ямар зүйлд түлхүү зардал гаргаж байна, Юуны төлөө хуримтлал үүсгэж байна гэдэг нь өөрийн төсвийн гол зорилго хийгээд бидний…

08. Одоо цаг тийм чухал гэж үү? Би ирээдүйрүү яваад завгүй байна…

Одоо цагт болоогүй зүйлийг бодож төсөөлөх чадвар зөвхөн хүн төрөлхтөнд заяасан. Энэ чанараа ашиглаж хүн өнгөрсөн туршлагаасаа суралцаж, ирээдүйгээ төлөвлөж чаддаг. Гэвч харамсалтай нь бид энэхүү хосгүй чадвараа өөрсдийн аз жаргалын эсрэг зэвсэг болгон ашиглаж байна гэж Сэтгэл судлалын ухааны доктор Матью Килинсворт нэгэн илтгэлдээ дурьджээ.  Хүн төрөлхтөн бид 24 цагийн бүсд хуваагдан амьдардаг. Хэн…

028. Болор – Мод Тарихын Ач Холбогдол

Танилцуулга: Манай энэ удаагийн дугаарт Ногоон паспорт аяныг хэрэгжүүлэгч цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн мэргэжилтэн Болор оролцож байна. Товч Агуулаг: – Ногоон паспорт клуб хэзээ байгуулагдсан, ямар зорилготой яаж ажилдаг – Мод тарихын ач холбогдол – Мод тарихад хэзээ хамгийн тохиромжтой вэ? – Мод тарихад хамгийн их анхаарах зүйл – Мод тарихад тулгардаг асуудал…

1.2 Чин Сэтгэлээсээ Хайргүй Хүнтэйгээ Гэр Бүл Болж Болох Уу? (Part 2)

Монголын хамгийн анхны мэргэжлийн сэтгэл зүйчтэй ярилцдаг Нэрээ Нууцалсан Захиа Подкастыг нийт сонсогчиддоо хүргэх гэж байгаа даа тун их баяртай байна. Сэтгэл зүйч Ж. Үйлст болон хөтлөгч миний бие Ц.Ариунчимэг хувь хүн, гэр бүл, нийгмийн сэтгэл зүйн асуудлуудыг хөндөж ярилцахдаа хамгийн түрүүнд асуудлын гол шалтгаан, яагаад үүсэх болсон эх сурвалжыг задлан ярьж улмаар уг асуудал…

1.1 Чин Сэтгэлээсээ Хайргүй Хүнтэйгээ Гэр Бүл Болж Болох Уу? (Part 1)

Монголын хамгийн анхны мэргэжлийн сэтгэл зүйчтэй ярилцдаг Нэрээ Нууцалсан Захиа Подкастыг нийт сонсогчиддоо хүргэх гэж байгаа даа тун их баяртай байна. Сэтгэл зүйч Ж. Үйлст болон хөтлөгч миний бие Ц.Ариунчимэг хувь хүн, гэр бүл, нийгмийн сэтгэл зүйн асуудлуудыг хөндөж ярилцахдаа хамгийн түрүүнд асуудлын гол шалтгаан, яагаад үүсэх болсон эх сурвалжыг задлан ярьж улмаар уг асуудал…

07. Шарк Д.Энхтүвшин: Бүтээлч сэтгэлгээг харахад нэг юм шиг боловч цаана нь олон чадварууд ажиллаж байдаг.

Өнгөрсөн 4-р сарын 13-нд тусгаар тогтнолын ордонд болсон <Үзэл бодлын өөрчлөлт> арга хэмжээний үеэр Д.Энхтүвшин шаркийн хэлэлцүүлсэн <Бүтээлч сэтгэлгээ>-ний тухай яриа болон оролцогчдын чөлөөт асуулт хариултыг та бүхэндээ тэмдэглэл болгон хүргэж байна. Даяаршил гэдэг зүйл  яригдсанаас хойш бидний үзэж, харж, сонсож, хэрэглэж байгаа юмс ерөнхийдөө төстэй болж байна. Үүнд сайн, муу аль аль тал бий….

027. А. Болортуяа -Хогоо эх үүсвэр дээр нь ангилцгаая.

Энэ удаагийн дугаарт маань Улаанбаатар хотоос Болортуяа эгч оролцож хогоо эх үүсвэр дээр нь хэрхэн ангилах тухай ярилцлаа. Та энэ дугаараас Уб-ын нэг айл өрх, хувь хүн өдөрт хэр их хэмжээний хог хаягдал гаргадаг болох гаргасан хог хаягдлаа хэрхэн ангилдаг тухай маш нарийн тоо баримттай мэдээллийг хүлээн авна уу. Мөн ингэж эх үүсвэр дээр нь ангилж…

06. “Би бол өөрийн нөхцөл байдлын бүтээл биш. Би бол өөрийн гаргасан шийдвэрүүдийнхээ бүтээл юм.” -Стифэн Р. Кови

Америкийн Нийгмийн Даатгалын Тамгын Газрын тоо баримтаар, хэрэв та 100 хүнийг ажиллах наснаас нь эхлэн 40 жилийн турш тэтгэвэрт гарах хүртэл нь тэдний амьдралыг хийсэн зүйлээр нь дундажлан нягталж үзвэл, тэдгээр хүмүүсийн зөвхөн 1 нь баян, 4 нь санхүүгийн хувьд тогтвортой, 5 нь амьдралын эрхээр хүссэн хүсээгүй үргэлжлүүлэн ажилдаг, 36 нь нас барсан байх бөгөөд…

026. Эмэгтэйчүүд нийт худалдан авалтын 70-80 хувийн шийдвэрийг гаргаж байна

Энэ удаагийн дугаартаа Номин эгч бид хоёр эмэгтэйчүүддээ зориулан подкаст хийлээ. Яагаад гэвэл эмэгтэйчүүд дэлхий нийтэд нийт худалдан авалтын 70-80 хувийн шийдвэрийг гаргахад нөлөөлдөг учраас эмэгтэйчүүдийг химийн хор багатай, эрүүл мэнд болон байгаль даа ээлтэй бүтээгдэхүүн худалдан авахад бага ч гэсэн мэдээлэлэй болгох нь нэн зайлшгүй гэж үзсэн юм. Мөн бид ямар бүтээгдэхүүнээдээс татгалзах хэрэгтэй…

05. Завгүй амьдралдаа зав гаргаж сурах нь: Өдөрт 60 минутыг л “Өөрийн цаг” болгоё

Дасгал хиймээр байна, ном уншмаар байна, англи хэл сурмаар байна. Орой ирээд/өглөө босоод  яг гүйнэ, яг 30 минут ном уншина гэж өөртөө амлах хэдий ч яг бодит байдал дээр бидний хэд нь энэ амлалтдаа хүрдэг билээ? Гэртээ ирээд л оройн хоолны дараа энерги эрч хүчгүй болж фэйсбүүк, инстаграм хэсэх нь хэнд ч амар шүү дээ….

04. Минималисм ба үнэ цэнтэй дэгжин амьдрахуйд суралцах нь

Яагаад бидний ажлыг хөнгөлөх ийм их технологи, ухаалаг эд зүйлс байсаар байхад бид улам л завгүй болоод байгаа вэ? Энэ нь магадгүй бидэнд хэтэрхий их санаа тавих хэрэгтэй эд зүйлс, хэрэгцээнээс хэтэрсэн эд хогшилтой байгаад байгаа байх. Харин минималист амьдрал зөвхөн өөрт хэрэгтэйг авч үлдэн, өөртөө илүү их цаг, энергийг сэлбэхэд нөлөөлөх хаалгыг нээж өгдөг….

Тэгшбаяр – Минималист Болвол Хэрэггүй Зүйлд Бус Хайртай Хүмүүсдээ, Дуртай Зүйлдээ Төвлөрөх Цаг Гарна

Монголын маань хамгийн олон сонсогчтой подкастуудын нэг болох Unlock подкастын үүсгэн байгуулагч, хөтлөгч Баасангийн Тэгшбаяр эгчтэй ярилцах гэдэг нэр төрийн хэрэг билээ. Дугаар бүртээ өөр хотоос мэндчилдэг түүнийг та нар гайхдаг байсан уу? Ямар ажил хийдэг болоод байнга өөр газар байдаг юм болоо гэж. Өөрийнхөө тухай тэр бүр яриад байдаггүй түүнийг минималист амьдралын хэв маягтай…

024. Т. Цэнгүүн – Хүн, байгаль, эдийн засгийн эргэх холбоо

Манай энэ удаагийн дугаарт Sustainable Mongol подкастын хѳтлѳгч Т. Цэнгүүн оролцлоо. Энэ дугаарын эхний хэсгээс сонсогч та яагаад Цэнгүүн эгчийг байгаль орчны чиглэлээр суралцсан, яагаад Sustainable Mongol подкаст хийх болсон тухай дэлгэрэнгүй хүлээн авна уу. Харин ѳрнѳл хэсгээс байгаль орчиндоо ээлтэй амьдрах юунаас эхлэдэг, хувь хүн ѳдѳр тутамдаа ямар дадал зуршлыг даган мѳрдсѳнѳѳр, хандлагаа ѳѳрчилснѳѳр…

02. Тэг-ээс Нэг-рүү тэмүүлэх нь буюу өөрийн ирээдүйг цогцлоох нь

Аливааг дуурайх нь шинэ зүйлд тэмүүлэхээс хялбар. Гэхдээ цоо шинэ зүйлд тэмүүлэх нь тохиож буй цаг хугацааны хувьд давтагдашгүй, цор ганц бөгөөд үр дүн нь цоо шинэ ер бусын байдаг. Мэддэг зүйлээ үргэлжлүүлэн хийх нь 1-ээс n гэсэн тоон утгыг илэрхийлнэ гэвэл цоо шинийг сэдэх нь 0-ээс 1 гэсэн утгыг илэрхийлэх юм хэмээн <<Zero to…

023. Bil G – Монгол Буцаж Явсан Минь Амьдралаа Дахин Шинээр Эхлэх Боломж Олгосон.

Энэ удаагийн дугаарт Ганбаагийн Билгүүтэй (Bilguutei Ganbaa) буюу Bil G оролцлоо. Тэрээр жилийн ѳмнѳ видео тоглоомонд ихэнхи цагаа зарцуулдаг байсан бѳгѳѳд нэг л ѳдѳр энэ бүхэн ѳѳрийнх нь ирээдүйд ямар ч амжилт авчрахгүйг ухаарч, буцаад Монгол явж амьдралаа шинээр эхлэсэн. Энэ хугацаанд тэрээр Volume Plus-д beat maker болон сошиал медиа менежэрээр ажиллахын хажуугаар Авьяаслаг Монголчууд,…

022. Р. Эрдэнэтулга – 7 хоногт 95 цаг ажилдаг байсан ч тэр хүч хөдөлмөр Харвардад тэнцэхэд тусалсан (English)

Энэ удаагийн дугаарт маань RVJ Capital Investment-ын Vice President Эрдэнэтулга оролцлоо. Тэрээр United World of College of the Atlantic болон Ivy League-ын Brown University- д математик болон эдийн засгийн мэргэжлээр баклаврын зэргээ хамгаалсан. Баклавартаа сурч байхдаа АНУ-ын хамгийн том санхүүгийн байгууллагуудын нэг болох Morgan Stanley-д дадлагат гарч улмаар сургуулиа тѳгсѳѳд тэндээ 2жил ажилсан. Тэр долоо…

021. Э. Рэнцэнханд – Залуу байгаа дээрээ дэлхийтэй танилц, шинэ зүйлсийг суралц

Энэ удаагийн дугаарт маань Энх-Амгалангийн Рэнцэнханд нью-йорк хотоос оролцож байна. Тэрээр Нью-Йоркийн их сургуульд төрийн бодлогын чиглэлээр мастерийн зэрэгт суралцдаг бөгөөд хэрхэн яаж 100 хувийн тэтгэлэг авсан тухай нууцаа бидэнд дэлгэлээ. Түүнчлэн өнгөрсөн жил хэрхэн дэлхийн банкинд дадлагат гарсан тухайгаа ч хэлсэн байгаа шүү. Мөн энэ жил НҮБ-т ажиллаж дипломын ажлаа хийж байх хугацаандаа Уганда…

020. Анунгоо – ММП-ийн хамгийн хайр татам, хамгийн авьяаслаг бяцхан зочин

Мөрөөдлийн Монгол Подкастын хамгийн бяцхан оролцогч болох Мэндсайханы Анунгоо маань авъяас билэг, хурц ухаантай хэний ч хайрыг татам охин билээ. Тэрээр дөнгөж 11настай хэрнээ англи хэлээр ус цас шиг ярьдаг бөгөөд Харри Поттерийн 7 боть зохиолыг англи хэл дээр уншсан. Бас хийл хөгжмөөр 2 настайгаасаа хойш, төгөлдөр хуур хөгжмийг 6 настайгаасаа хойш тус бүр 9,…

019. Б. Тэлмэн – Хүүхэд төвтэй гэр бүл болж эхлэхэд, хосын харилцаа бага багаар хөрч эхлэдэг.

Энэ удаагийн дугаарт Буяннэмэхийн Тэлмэн ах оролцлоо. Тэрээр орон нутгийн эдийн засгийн бодлого гэдэг нарийн мэргэжлээр Япон улсад сурсан хэдий ч надад түүнтэй ярилцахад гэр бүлийн амьдралын тухай маш оновчтой жишээ, зөвлөгөөнүүдийг өгч байсан нь сэтгэл зүйч хүнээс дутахааргүй үнэхээр онцлууштай санагдлаа. Эхнэртэйгээ танилцаад жилийн дотор гэрлээд, Энэр гэдэг хөөрхөн охинтой болжээ. Хайртай охиноо өсгөхдөө…

018. М. Янжинлхам – Байхыг хүссэн газраа хийхийг хүссэн зүйлээ хийж чадаж байна уу?

Манай энэ удаагийн дугаарт Коннектикут мужын Бриджпорт хотоос М. Янжинлхам оролцлоо. Хэдийгээр софтвэйр инженер мэргэжлээр баклаврын зэрэгээ хамгаалсан ч сургуулиа төгсөөд график дизайнер болон ажиллаж яваандаа тэр мэргэжилдээ илүү их дуртай болсон нь ирээдүйд нь АНУ-д ирж мастерийн зэрэгт суралцах эхлэлийг нь тавьжээ. Түүний адал явдал, хүсэл эрмэлзэл дүүрэн подкастыг хүлээн авч сонсоно уу.

017. Э. Батмөнх – АНУ-д 2+2 Коллежид Суралцах Яг Ямар Байдаг Вэ?

Энэ удаагийн дугаарт Вашингтон Ди-Си хотоос Э. Батмѳнх оролцлоо. Тэрээр бидэнд Америкт 2+2 буюу комминути коллежид 2 жил их сургуульд 2 жил сурацах програмын тухай товч танилцууллаа. Арван жилээ тѳгсѳхѳѳс ѳмнѳ гадаад явахаар сонирхож буй залуусд заавал TOEFL, IELTS ѳгѳхгүйгээр хэрхэн коллежид тэнцэж болох тухай хэлсэн шүү. Мѳн ирэхээс ѳмнѳх тѳсѳѳлѳл ирсний дараах байдал яг…

#16. Энх-Үйлс -Эрүүл зѳв хооллолт

Энэ подкастаараа эрүүл хооллох гэдэг нь яг юуг хэлээд байгаа тухай ярилцлаа. Мах, гурилны төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг хэр их хэмжээгээр хэрэглэх хэрэгтэй, хэрхэн жимс ногоог амталж ѳѳртѳѳ тааламжтай байдлаар бэлтгэн идэх тухай Энх-Үйлс эгч өөрийн зөвлөгөөг өглөө. Тэрээр долоо хоног бүр “Meal Plan&#8221; хийдэг бөгөөд яаж хаягдал багатай илүү хариуцлагатай хүнсээ сонгон бэлтгэх, хоол хийх…

Нью-Йоркт Ирээд Надад Тохиолдсон Зүйлс

1. Би Нью-Йорк яагаад нүүсэн бэ? Тийм ээ, би заримдаа үнэхээр галзуу ч гэмээр гэнэтийн шийдвэрүүд гаргадаг. Энэ миний адал явдалд дуртай зангаас минь болдог байх. Ингэх ёстой тэгэх ёстой гэсэн өөрт тавьдаг хариуцлагаасаа салаад зүгээр л нэг амьсгаа авмаар санагддаг үе олон бий. Жишээ нь 2сарын өмнө нэг найзтайгаа мессэж бичиж байгаад гэнэт Лас…

Би Нью-Иоркт ирснээс хойш нэг ч цүнх дахин худалдаж аваагүй. Яагаад гэвэл…

Та мэдээж гайхаж байж магадгүй. Миний амьдралдаа харж байсан хамгийн гоё загвартай, хамгийн шинэлэг, хамгийн үнэтэй бас хамгийн их хямдралтай, өргөн сонголттой хувцаснуудтай дэлгүүрүүдийг Нью-Иорк хотоос олж болно. Намайг өмнө нь Америкийн баруун эргийн Сиатл хотод амьдардаг байхад дэлгүүр хэсэх гэдэг тийм ч сэтгэл догдлуулсан зүйл байгаагүй юм. 3аримдаа надад таалагдах хувцас гарч ирсэн ч…

Миний тэмдэглэл

Подкаст хийж эхлэснээс хойш, би нэг биш бүр нилээдгүй хэдэн зүйлийг маш сайн ойлгож ухаарсан юм. Магадгүй подкаст хийсэн явдал нь миний амьдралдаа оруулж байсан хамгийн том оюуны хөрөнгө оруулалтуудын маань нэг байх. Оролцсон зочин бүрээсээ би нэгэн зүйлийг асуудаг билээ. Энэ бол “Та мөрөөдлийн МУ ямар байгаасай гэж хүсдэг вэ? мөн хүсэж буй шиг…

#15. Д. Отгонтуяа, Э. Мөнх-Уянга – Их Британид Мастерийн зэрэгт тэтгэлэгтэйгээр суралцах нь

Энэхүү подкаст маань Их Британид Мастерийн зэрэгт тэтгэлэгтэйгээр суралцах тухай тэр дундаа Chevening болон суралцаж буй сургуулиасаа хэрхэн 100 хувийн тэтгэлэг авах тухай ярилцлаа.  Өмнөх дугаарт маань АНУ-д мастерт суралцах тухай ярьсан тул энэ хоёр улс маань ямар боломжийг таньд өгч чадах, аль нь үнэхээр таны хайж байгаа мэргэжил, ажлыг эргээд таньд өгч чадах болохыг…

#14. Баттулга, Билгүүн-Очир – АНУ-д мастерийн зэрэгт суралцахаас өмнө юуг мэдэх шаардлагатай вэ?

Энэхүү подкастаараа бид зүгээр л нэг гадаадад сурахыг урьтал болгож сурталчилсангүй. Түүний оронд бид сонсогч таниас үнэхээр та гадаадад суралцах хэрэгтэй эсэхийг сайтар эргэцүүлэн бодохийг санал болгож байна. Хэрэв та үнэхээр л гадаадад суралцах нь таныг одоо байгаагаас тань илүү хурцалж таныг илүү том сорилт, боломжуудыг өөртөө бий болгоход тань туслах юм байна гэж үзвэл…

#13. Баярцэцэг – Монгол залуус улсынхаа эдийн засгаар биш ч мэргэжлийн ур чадвар, уйгагүй хөдөлмөрөөрөө дэлхийн хэмжээний жүжигчин болж чадна.

Кино жүжигчин, загвар өмсөгч энэ гайхалтай эмэгтэйтэй ярилцлага хийх гэдэг өчүүхэн миний хувьд үнэлэж баршгүй их завшаан байсан юм. Та нар түүний 2016 онд Дэлхийн Мисс тэмцээнд илгээсэн түүний танилцуулгыг санаж байна уу? Тэр үнэхээр биднийг огшоож, нэгтгэж чадсан Монгол дайчин бүсгүй юм. Олон охид залуусд өөрийн зөв үлгэр дууриалал, эерэг энергийг түгээж байдаг түүнээс…

#12. Н. Энхзул – Агаарын бохирдолоос болж та энэ жил ямар өвчнөөр өвдөж болзошгүй вэ?

Энэхүү подкастад улсын маань нийслэл Улаанбаатар хотоос Нацагдоржийн Энхзул оролцлоо. Бид хамгийн нэгдүгээрт агаарын бохирдол гэж юу болох үүнийг бүрдүүлэгч гол эх үүсвэр болон хүний бие байгаль орчинд агаарын бохирдол хэрхэн нөлөөлдөг талаар ярилцав. Түүний дараагаар гэр хорооллын айл өрх болон нийт ард иргэд үнэн зөв мэдээлэлтэй байж агаарын бохирдолоос хэрхэн урьдчилан сэргийлэх мөн ард…

#11. Х. Цогтбилгүүндарь – Зөв дадал зуршилтай байна гэдэг нь чиний хэн болохыг шийддэг

Энэ удаагийн дугаараараа Сэхээтэн подкастын хөтлөгч Цогтбилгүүндарьтай хийсэн хамгийн анхны англи подкастаа би та бүхэндээ хүргэж байна. Энэ подкаст маань нэгэн төрлийн хувь хүний хөгжлийн богино хэмжээний сонсдог ном мэт их өгөөжтэй яг голыг нь олоод хэлсэн олон хариултыг Билгүүнээ маань бидэнд өглөө. Бид хамгийн нэгдүгээрт хэрхэн өөртөө итгэх вэ, хэрхэн өөрсдийгөө дутуу үнэлэхээ больж…

#10. График Дизайнер, Гэрэл зурагчин Б. Тамир – Хөгжим заримдаа ажлыг маань хийчихсэн байдаг

Энэ удаагийн дугаарт маань Швейцарь улсаас Баярсайханы Тамир ах оролцлоо. Тэрээр энэхүү ярилцлагандаа өөрийн Европ улсаар хийсэн аялал, хэрхэн зураг авах сонирхлоо мэргэжил болгосон талаар ярилцлаа. Мөн өөрийн хамгийн хайртай ажил график дизайны талаар энэхүү мэргэжлээр суралцах, ажиллахаар зорьж байгаа хэн бүрт маш үнэтэй зөвлөгөөнүүдийг өглөө. Мөн подкастын төгсгөлд хэрхэн сайн Фортполио хийх талаар Nottingham…

#9. Номин-Эрдэнэ – Аялахад их мөнгө хэрэггүй

Энэ удаагийн дугаарт маань Миннесота хотоос Цэнд-Аюушын Номин-Эрдэнэ оролцлоо. Тэр жил гарангийн хугацаанд нийт 15 орноор аяласан бөгөөд аялахад яагаад их мөнгө, эд зүйлс хэрэггүй байдаг тухай, хүн аялах тусам амьдрал ямар их баялаг байдгийг олж мэдсэн тухайгаа бидэнтэй хуваалцлаа. Мөн тэр аялал жуулчлалын менежментээр сурч төгссөн бөгөөд аялал жуулчлалыг эх орондоо хөгжүүлэх нь МУ-ын…

#8. Н. Мөнгөнчимэг- Монгол Freelancer, продюсер

https://soundcloud.com/user-736200911/008-emily Энэ удаагийн дугаарт маань Лос Анжелас хотоос Норовсамбуугийн Мөнгөнчимэг эгч маань оролцлоо. Кино, зар сурталчилгааны продюсераар freelancer хийн ажилдаг түүний хувьд, хэрхэн яаж хамтран ажиллах харилцагч компаниудаа олох, хэрхэн яаж цалингаа авах болон энэ нь энгийн өдөр тутмын 9-5 цагийн ажлаас ямар ялгаатай байдаг, татвараа ямар аргаар төлдөг гэх зэрэг freelancer байж хэн нэгэн…

#7. Тамир – Хүүхдээ хүнлэг хүн болгон хүмүүжүүлэх нь (Part 3)

https://soundcloud.com/user-736200911/007-tamir Энэ удаагийн дугаарт маань Сан Франциско хотоос Лхамсүрэнгийн Тамир ах маань оролцлоо. Түүний аав хүн болохоос айж байсан мэдрэмж, аав болоод түүний амьдралаас авах аз жаргалын хэмжүүр өөрчлөгдөж, эхнэрээ романтик бус үрийн минь ээж хүний нүдээр хайрлаж эхэлсэн тэр өдрүүд гээд олон зүйлсийг бид хамтдаа ярилцлаа. Мөн технологийн салбарт ажилдаг хүний хувьд тэр хүүхдүүдээсээ…

#6. Б. Батжаргал – Сан Франциско хотод машиндаа амьдарч эхлэсэн нь аялах эхлэлийг тавьсан.

https://soundcloud.com/user-736200911/006-batzhargal-chlt-tsagaa-kherkhen-ngrlekh-ve Манай 6 дахь удаагийн дугаарт Сан Франциско хотоос Батболдын Батжаргал оролцлоо. Софтвэйр инженер мэргэжилтэй учраас ажлаа дэлхийн хаанаас бол хаанаас хийж болох учир тэрээр сар бүр Америкийн нэг хотод 7 хоногоор очиж аялаж амьдарч байгаа талаар мөн түүний машиндаа амьдарч байсан түүхээс гээд олон сонирхолтой яриаг бид хоёр өрнүүллээ. Фото зураг авах хоббитой, блог…

#5. Шинэцэцэг – Хүүхдээ хүнлэг хүн болгон хүмүүжүүлэх нь (Part 2).

Манай 5дахь удаагийн дугаарт Ganaa Zagdbazar​ эгчийн маань урисанаар Шинэцэцэг ( Shine Erdene​) эгч маань оролцлоо. Хүүхдээ хүнлэг хүн болгон хүмүүжүүлэхэд эцэг эх ямар нөлөөтөй байдаг талаар ярилцсан хоёр дахь удаагийн маань оролцогч боллоо. Америк дахь анхны Монгол Blue Sky Child Care & After School Program​ үүсгэн байгууллагч, цэцэрлэгийн багш мэргэжилтэй Шинээ эгч маань бидний…

#4. Төмөрбатын Болормаa – Яагаад гэдгийг үргэлж асуувал хариултыг олоход дөхөм болдог.

Энэ удаагийн дугаарт маань Вашингтон Ди-Си хотоос, Lantuun Dohio USA​ ба MNG Summit​ ТББ-уудын зохион байгуулагч гишүүн, Нягтлан бодогч мэргэжилтэй Төмөрбатын Болормаa (Bolormaa Tumurbat​) эгч маань оролцлоо. Болормаа эгч маань маш эелдэг, даруу миний түүнд хэлсэн ямар ч магтаалийг үргэлж бусдын хүч хөдөлмөртэй холбон тайлбарлаж түүний хамт олон болон нийт Монголчууддаа талархаж байлаа. Мөн бидний…

#3. С. Төгс – Casual Talk

Энэ дугаарт маань загвар өмсөгч С. Төгс (Tugs Saruul) оролцлоо. Түүнтэй ярилцахад маш гоё дотны найзтайгаа ярьж байгаа юм шиг байлаа. Авахыг нь аваад гээхийг нь гээгээрэй. Илүү ихийг цаг алдалгүй сонсохыг хүсвэл миний пэйжийг дагаарай. ♥️♥️♥️

#2. Ц.Азжаргал – найз ба таны хүрээлэнд байгаа хүмүүс таньд хэрхэн нөлөөлдөг вэ?

https://soundcloud.com/dreamongolia/ts-azjargal-naiz-ba-tani-hureelel Манай энэ удаагийн дугаарт Нью-Иорк хотоос Ц.Азжаргал эгч маань оролцлоо. Энэхүү подкастаараа найз ба таны хүрээлэнд байгаа хүмүүс таньд хэрхэн нөлөөлдөг ба найзаа хэрхэн зөв сонгох мөн хэрхэн сайн найз байх тухай ярилцлаа. Одоогийн нийгэмд мэнтортой байх яагаад чухал гэдэг талаар бас ярьсан байгаа тул та заавал сонсоорой. Миний дурьдсан ном 2. Уншсан англи өгүүллэг…

#1. Ганцэцэг – Хүүхдээ хүнлэг хүн болгон хүмүүжүүлэхэд эцэг эх ямар нөлөөтэй вэ?

https://soundcloud.com/user-736200911/gantsetseg-khkhdee-khnleg-khn-bolgon-khmzhlekhed-etseg-ekh-yamar-nltey-ve Энэхүү подкастаараа эцэг эх болоход юуг анхаарч, хүүхдээ хэрхэн хүнлэг, сайн хүн болгон хүмүүжүүлэх тухай ярилцлаа. Мөн Ганцэцэг эгчийн маань аливааг чухалчлан авч үздэг зан чанар нь хүүхдийнхээ сэтгэл зүй, зан аашийг нь илүү сайн ойлгоход хүргэн илүү нэмэлт сургалтуудад суулгасан түүхээс та бүхэн сонсож нэгийг ойлгож, хоёрыг тунгаах биз ээ. Бидэнтэй үргэлж хамт…