Танилцуулга | About

Мөрөөдлийн Монгол Подкастаараа бид хувийн зохион байгуулалттай, хариуцлагатай, ухамсартай, чадварлаг Монгол иргэн байхад хэрэгцээтэй мэдээлэл, мэдлэгийг нийт сонсогчдодоо түгээн дэлгэрүүлэхэд оршино.

Монгол хүн бүрийн чин хүсэл болсон тэр л Мөрөөдлийн Монгол орныг хамтдаа бүтээн бий болгохын тулд бид оюун тархиа үргэлж тэтгэж, хэрэгтэй мэдээллээ хуваалцаж,  шинэ санааг бодит ажил болгох явдал юм. Бидэнтэй үргэлж хамт байгаарай.

8A86A9C0-27A1-4A4E-9C5B-52AA2F5B834B

Сайн байна уу? Манай подкастыг сонсдог таньд маш их баярлалаа. Намайг ихэнх найзууд маань Ари гэж дууддаг. Би Эрдэнэт хотод төрж өссөн. Баян-Өндөр цогцолбор сургуульд 9-р анги хүртэл суралцаад, ахлах ангидаа Эрдмийн Сан сургуульд орж суралцсан минь хамгийн анх Америкт ирэх эхлэлийг маань тавьж өгч байсан.

Тэгээд 2012 оны 12сард Сиатл хотод ирж загвар зохион бүтээгчээр суралцсан. 2016 онд сургуулиа төгсөөд нэг жилийн дараа Нью-Йорк хот луу нүүж ирсэн. Подкастынхаа хамгийн анхны дугаарыг 2018 оны 4 сарын 9нд цацаж өөрийн чөлөөт цагаараа гайхалтай, мэдлэг мэдээллийг бусдадаа түгээх сонирхолтой хүмүүстэй ярилцдаг болсон.

Би долоо хоногт дунджаар 25-30 цагийг аудио ном, подкаст сонсоход зарцуулдаг. Хөгжим сонсох маш дуртай. Мөн иога, бясалгал хийх нь намайг энэ их завгүй Нью-Йорк хотод жаахан ч гэсэн тайван амьдрах боломжийг өгдөг. Мөн одоо долоо хоног бүр подкаст хийдэг болсон учраас үргэлж шинэ артикль, блог үзэх  ярилцах гэж буй хүнээ судладаг болсон нь миний амьдралын өдөр тутам хийдэг болсон зүйлсийн нэг юм.

Би маш их мөрөөдөх дуртай, бас би том мөрөөдөхөөс ердөөсөө ч айдаггүй.  Би өөртэйгөө бүр бага байхын маш их ярилцдаг байсан. Тэр ч утгаараа би өөрийгөө маш их итгэл үнэмшилтэй, боломжгүй зүйл байхгүй гэдэгт итгэдэг хүн гэж боддог. Магадгүй тиймээс ч энэ подкастаа Мөрөөдлийн Монгол гэж нэрлэсэн байх. Бүгдээрээ хамтдаа суралцаж, хамтдаа хөгжицгөөе.

-Ц.Ариунчимэг