1.2 Чин Сэтгэлээсээ Хайргүй Хүнтэйгээ Гэр Бүл Болж Болох Уу? (Part 2)

Монголын хамгийн анхны мэргэжлийн сэтгэл зүйчтэй ярилцдаг Нэрээ Нууцалсан Захиа Подкастыг нийт сонсогчиддоо хүргэх гэж байгаа даа тун их баяртай байна. Сэтгэл зүйч Ж. Үйлст болон хөтлөгч миний бие Ц.Ариунчимэг хувь хүн, гэр бүл, нийгмийн сэтгэл зүйн асуудлуудыг хөндөж ярилцахдаа хамгийн түрүүнд асуудлын гол шалтгаан, яагаад үүсэх болсон эх сурвалжыг задлан ярьж улмаар уг асуудал хүмүүсийн өдөр тутмын амьдрал ахуйд хэрхэн нөлөөлж байж болох бодит байдлын зангилаасыг тайлж асуудлаа сайтар ойлгоход чиглүүлэн яриагаа эхлэдэгээрээ онцлог билээ.

Мэдээж хэрэг энэ бүхний дараа уг асуудалд ямар гарц байж болох, юуг яаж хийвэл нөхцөл байдлаа шийдвэрлэж болох санал, зөвлөгөөгөөр үргэлжилнэ. Харин подкастын төгсгөл буюу хоёрдох хэсэгт Нэрээ Нууцалсан Захиа Фэйсбүүкийн группийн гишүүдээс авсан асуулт, кэйс дээр хариу өгч ярилцдаг байгаа.

Бид хамгийн анхны дугаартаа чин сэтгэлээсээ хайргүй хүнтэйгээ гэрлэж болох уу? гэсэн сэдвийн хүрээнд ярилцаж өнөөгийн нийгэмд байгаа гэр бүлийн асуудлууд болох нэгэндээ үл итгэх байдал, хардалт, хайр халамж дутсанаас үүдэлтэй ганцаардал, аз жаргалгүй байдал, араар тавилтын тухай хөндөн ярьсан байгаа. Энэхүү подкастаа зөвхөн гэр бүлтэй төдийгүй, өөрийн хамтрагчаа хайж байгаа бүх залуусдаа зориулан хийж байгаа гэдгээ хэлэхгүй өнгөрч болохгүй биз ээ. Ингээд эхний дугаарын хоёрдугаар хэсгийг хүлээн аван сонсоно уу. Хэрэгтэй бусаддаа share хийж түгээн биднийгээ дэмжээрэй. Таньд маш их баярлалаа.

https://open.spotify.com/episode/5mANHr4qkT9vCwT2a2slyS?si=aoE839gySrmo8Bwqbycz8Q

https://soundcloud.com/dreamongolia/chin-setgeleesee-khairgi-khnteigee-ger-bl-bolzh-bolokh-uu-part-2

https://podcasts.apple.com/us/podcast/dreamongolia/id1423461285?i=1000439432497

https://www.stitcher.com/s?eid=61133933&autoplay=1

https://castbox.fm/vd/157684026

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google photo

Та Google гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s