07. Шарк Д.Энхтүвшин: Бүтээлч сэтгэлгээг харахад нэг юм шиг боловч цаана нь олон чадварууд ажиллаж байдаг.

Өнгөрсөн 4-р сарын 13-нд тусгаар тогтнолын ордонд болсон <Үзэл бодлын өөрчлөлт> арга хэмжээний үеэр Д.Энхтүвшин шаркийн хэлэлцүүлсэн <Бүтээлч сэтгэлгээ>-ний тухай яриа болон оролцогчдын чөлөөт асуулт хариултыг та бүхэндээ тэмдэглэл болгон хүргэж байна.

Даяаршил гэдэг зүйл  яригдсанаас хойш бидний үзэж, харж, сонсож, хэрэглэж байгаа юмс ерөнхийдөө төстэй болж байна. Үүнд сайн, муу аль аль тал бий. Авч буй мэдээллээ боловсруулах чадвар хүн бүрт өөр өөр байдаг. Ирээдүйд <Бүтээлч Сэтгэлгээ> илүү үнэ цэнтэй болсоор байна гэдэг тодорхой.

Бүтээлч сэтгэлгээ гэдэг нь бусадтай адилхан бус өөр өнцгөөр харж чаддаг байх юм. Гэхдээ энэ нь тэс эсрэг өөр байх тухай биш өөр талаас нь <шийдэл> гаргаж чаддаг байх чадвар. Бүтээлч сэтгэлгээг харахаар нэг юм шиг боловч цаана нь олон чадвар ажилладаг гэдгийг л хэлмээр байна. Ингээд бүтээлч сэтгэлгээнд байх хэрэгтэй чадваруудын тухай өгүүлье.

1.Сониуч зан

Байнга < Яагаад? > гэсэн асуултыг асууж <Хүүхэд> шиг байх хэрэгтэй. Энэхүү асуултаар өөрийн тогтсон сэтгэлгээгээ байнга шинэчилж байх нь зөв. Өнгөрсөн мэдээллүүд автоматаар тархинд програмчлагдсан байдаг ба тархи их энерги эрчим хүч зарцуулахгүйн тулд хадгалж тогтсон мэдээллүүдээр шууд асуудлын хариуг гаргадаг тул сониуч сэтгэлгээг хааж орхидог тиймээс өөртөө Яагаад ? гэсэн асуултыг үргэлж хадгалж байгаарай.

2. Бусдын оронд өөрийгөө тавих

Хүний бодол өнгөрсөн туршлага мэдээллүүд дээр үндэслэсэн байдаг тул нэг талруу хэвийсэн байх талтай. Түрүүний хэлсэнчлэн автоматаар тогтсон зарим мэдээллүүд хүмүүст буруу мэдээллийг өгдөг. Зөвхөн өөрийнхөө хий гэсэн зүйлийг хийхээс гадна түүнийг хий гэсэн хүмүүсийн оронд өөрийгөө тавиад бодоод үзвэл илүү бүтээлч байж <Хүлээлтээс давсан> байх бололцоотой болно.

3. Төсөөлөн бодох чадвар

Толгой дотроо харна гэж хэлдэг. Энэ чадвар мөн л хүүхдүүдэд хүчтэй байдаг. Бидэнд энэ чадварыг бүр багаас л үлгэр ярьж өгөхөөр дамжуулан өгсөөр ирсэн. Болдоггүй бор өвгөн гэж бодоход хүн бүр өөр өөр төсөөллийг бий болгодог шүү дээ. Харин одоо бол үлгэр сонсож бус <ном унших>-д энэ чадвар сайн хөгждөг. Ном уншина гэдэг нь <Тархин дотроо өөрөө өөртөө кино бүтээж үзэх> л гэсэн үг.

4. Тав тухтай орчноос гарах

Бүтээлч сэтгэлгээний хувьд тав тухтай орчин саад болдог.

5. Олон хүмүүсийн хүчээр ажил гардаг

Бүтээлч байхын тулд хамт олон өөр өөр өнгөтэй байх хэрэгтэй.

6. Хоббитой байх

Хийж байгаа ажил, хичээл тэр зүйлдээ ихэнх цагаа зарахаар харж байгаа өнцөг чинь нарийхан болдог. Харин бүтээлч сэтгэлгээний хувьд нэг өнцөг биш олон талаас нь хардаг өнцөг хэрэгтэй байдаг. Тэгэхийн тулд олон төрлийн хобби, сонирхолтой байх хэрэгтэй.

7.Аналитикал чадвар

Авч байгаа мэдээллийн эх үүсвэр зөв үү мэдээлэл үнэн бол яаж хэрэглэж болох бол задалгаа шинжилгээ хийж чаддаг байх нь мөн л чухал.

8. Open minded- асуудалд нээлттэй ханддаг байх.

Энэ асуудал ийм л байдаг гэсэн тогтмол хандлагыг өөрчлөх. Өсөлтийн сэтгэлгээг буюу юмыг байнга өөрчлөгдөж байдаг гэж харах хандлагатай байх нь чухал. Бүтээлч сэтгэлгээ гэдгийн цөм нь асуудлыг шийдэх гэдэгтээ байх хэрэгтэй тэгснээс гоё харагдахдаа, cool харагдахдаа биш. Энэ бол өнгөц хэсэг. Гол нь гүн шийдэлрүүгээ орох хэрэгтэй.

9. Коммуникаци

Аливааг бүтээхэд, шийдэл гаргахад “Онгод бууж ирэхийг хүлээх биш” ,  Хүмүүстэй нээлттэй ярьж зөвлөж сайжруулж байж санаа гарч ирдэг. Зураач Пикассогийн зургийг харвал түүн дотор зарим дүрсүүд нь африкийн эртний баримлуудаас санаа авч шингээж өгсөн байдаг шүү дээ. Алдарт зураач ч мөн судалж санаа сэдэл аван бүтээлээ туурвидаг. Тэгснээс цоо шинэ зүйлийг онгод орж ирэхийг хүлээгээд суух нь үр дүнгүй, бусадтай харилцаж сайжруулж байж санаа шийдэл гарч ирдэг.

10. Сахилга баттай байх.

11. Зөвхөн өөртэйгөө байх цагийг гаргах.

Хүссэн хүсээгүй бид нарын авч байгаа мэдээлэл туршлагууд биднийг тодорхойлж байгаа. Тэгэхээр тэрнээс гарахын тулд <Зөвхөн өөртөөтэйгөө өөрийгөө ухдаг цагийг гаргах> чухал болсон. Энэ дундаас тэр бүтээлч сэтгэлгээ мөн гарна. Миний хувьд удаан биш гэхэд өдөрт 10 минут өөрийгөө сонсдог цагийг гаргадаг. Би яг юу хүсэж байна гэх мэтээр бодлуудаа цэгцэлдэг.

Ингээд оролцогчдын чөлөөт асуулт хариултын хэсэгрүү шилжицгээе.

Асуулт 1. Ном унших цагийг хэрхэн гаргадаг, мөн өөрт тань хүчтэй нөлөөлсөн номнуудаасаа санал болгож болох уу?

Ном уншиж яадаг юм? Энэ бүх номоо уншсан уу?  гэж их асуудаг л даа. Ном уншихаар тухайн зүйлийг зохиолчийн өнцгөөр хардаг, тэрийг заавал бүгдийг нь авахгүйгээр аан ийм өнцгөөс нь харвал гэж бодож уншдаг, ялангуяа урлагийг судлах сонирхолтой. Хүн амьдралд арван ном уншихад болно, гэхдээ тэр арван номыг уншихын тулд мянган ном унших хэрэгтэй болдог гэдэг шүү дээ. Би instaread, blinkist хоёрыг ашигладаг ба энэ нь номнуудын товч тоймуудыг бичсэн байдаг бөгөөд тэр дундаас таалагдсан номнуудаа авч уншдаг.

Зөвлөх ном гэвэл:

  1. Mindset  by Carol S.Dweck
  2. Power of habit by Charles Duhigg
  3. Gut by Giulia Enders /Зөвхөн толгойноос гадна, толгой маань өөрөө гэдэстэй холбоотой гэдгийг сүүлд мэдсэн./

Асуулт 2. Таны хамгийн их хөгжсөн softskill ?

Бусад хүмүүсийн оронд өөрийгөө тавьж чаддаг чадвар юм болов уу. Богино хугацаанд ашигтай байхаас илүү урт хугацааны түншлэлийн хугацаанд хэн хэн нь сэтгэл ханамжтай байхыг харж харилцдаг.

Асуулт 3. Та өөрийгөө амжилтад хүрсэн гэж боддог уу?

Та хэдийг нэг телевиз-ээр гараад олонд нээлттэй болчихвол тосгонд шинэ хүүхэн ирлээ гэдэг шиг хүн болгон чамайг шохоорхдог болно, Миний хувьд тийм зүйл болсон юм болов уу гэж боддог. Тэгснээс би өөрийгөө бусдаас тийм илүү гэж боддоггүй. Телевизийн салбар зөв мессэж болвол их хүчтэй юм гэж бодсон. Үүнийг ашиглаад бусад хүмүүст алдсан оносоноо хуваалцвал оруулж буй хувь нэмэр юм болов уу гэж боддог. Амжилттай гэдгийг харах хэмжүүрээс л болох байх. Миний хувьд өмнөх хийдгээ хийгээд л явж байсан, нэвтрүүлгээс болоод олонд хүрсэн. Аан харин олны танил болоод амжилттай гэж харж байвал энэ нь түр зуурынх л байх. Тосгонд ирсэн шинэ хүүхэн хуучирна.

Асуулт 4. Mentor оо яаж сонгодог вэ?

Сонгоно гэхээсээ илүү өөрөөсөө илүү хүнтэй ажиллахаар их юм сурдаг санагдсан. Өөрөөсөө илүү чадвартай сэтгэдэг боддог хүнтэй цуг ажиллах. Ментор гэдэг нь тэг ингэ гэж хэлдэггүй асуулт асуудаг, хариултыг нь мэдэж байгаа хэрнээ харах ёстой асуудлыг нь хатгаж асуун өөрөөр нь хариултыг нь олуулдаг тэр зүйлийг өгдөг хүн юм боловуу. Өөрсдөөр нь шийдэл хариултыг олуулдаг хүн.

Мөрөөдлийн Монгол Төсөл

Тэмдэглэл бичсэн: О.Тэмүүлэн


Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google photo

Та Google гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s