027. А. Болортуяа -Хогоо эх үүсвэр дээр нь ангилцгаая.

Энэ удаагийн дугаарт маань Улаанбаатар хотоос Болортуяа эгч оролцож хогоо эх үүсвэр дээр нь хэрхэн ангилах тухай ярилцлаа. Та энэ дугаараас Уб-ын нэг айл өрх, хувь хүн өдөрт хэр их хэмжээний хог хаягдал гаргадаг болох гаргасан хог хаягдлаа хэрхэн ангилдаг тухай маш нарийн тоо баримттай мэдээллийг хүлээн авна уу. Мөн ингэж эх үүсвэр дээр нь ангилж хаясан нь ямар давуу талтай ба ингэж хаяхгүй бол ямар аюул нүүрлэдэг тухай ярилцав. Түүнчлэн УБ хотод 20гаруй хог дахин боловсруулах үйлдвэр байдаг ч, тэдгээрийн ихэнхи хувь нь түүхий эдийн дутагдлаас болж нийт үйлдвэрийн хүчин чадлын 20-40хувийг л ашигладаг юм байна. Бараг ямар ч ашиггүй ажилдаг гэсэн үг. Гэвч иргэд, байгууллагууд хогоо ангилснаар энэ үзүүлэлтийг даруй өсгөөд зогсохгүй зун бүр үнэртдэг өмхий үнэрийг өөрсдийн оролцоотойгоор багасгахад гар бие оролцож байгаа гэдгийг онцолж хэлсэн билээ. 

Мөн хувь хүн албан байгууллагууд хогоо хэрхэн ангилах тухай зөвлөгөө сургалт хаанаас яаж үнэ төлбөргүй авах тухай дурьдсан байгаа шүү. 2020он гэхэд улс маань нийт хогынхоо 30хувийг дахин боловсруулдаг болох төлөвлөгөөтэй ажиллаж байгаа бөгөөд үүнд ард иргэд, хувь хүн бүрийн оролцоо юу юунаас илүү чухал байгааг санаж энэхүү сургалтанд сууж та бүхэн минь өөрсдийн байр, хашаа хорооныхоо хогийг ангилан ялгах идэвх санаачлаагаар хамтдаа мөнгөө цуглуулан заавал хогоо ангилж хэвшээрэй. Эцэстээ энэ бол бидний үүрэг, бас өөрсдийгөө, үр хүүхдээ, байгаль орчноо хайрлаж байгаа хэрэг юм шүү.  

Дурьдсан зүйлс:

img_1959

1. FACEBOOK GROUP – Хогоо эх үүсвэр дээр нь ангилж хэвшье групп

2. Органик хог хаягдлыг дахин боловсруулах хогийн сав

Подкаст сонсох:

https://soundcloud.com/dreamongolia/027-bolortuyaa-khogoo-ekh-sver-deer-n-bolovsruultsgaaya

https://castbox.fm/vd/151762315

https://open.spotify.com/episode/1MT2u2FtmuYF8dxUBnL3Oq?si=7SeiJTszRJmeQliiVzfd3g

https://podcasts.apple.com/us/podcast/dreamongolia/id1423461285?i=1000437519335

https://www.stitcher.com/s?eid=60557538&autoplay=1

 

 

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google photo

Та Google гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s