06. “Би бол өөрийн нөхцөл байдлын бүтээл биш. Би бол өөрийн гаргасан шийдвэрүүдийнхээ бүтээл юм.” -Стифэн Р. Кови

Америкийн Нийгмийн Даатгалын Тамгын Газрын тоо баримтаар, хэрэв та 100 хүнийг ажиллах наснаас нь эхлэн 40 жилийн турш тэтгэвэрт гарах хүртэл нь тэдний амьдралыг хийсэн зүйлээр нь дундажлан нягталж үзвэл, тэдгээр хүмүүсийн зөвхөн 1 нь баян, 4 нь санхүүгийн хувьд тогтвортой, 5 нь амьдралын эрхээр хүссэн хүсээгүй үргэлжлүүлэн ажилдаг, 36 нь нас барсан байх бөгөөд үлдсэн 54 нь гэр бүл, үр хүүхэд, хамаатан садан найз нөхөд болон нийгмийн халамжаас бүрэн хамааралтай амьдардаг болохыг тогтоожээ. (Өглөөний гайхамшиг номын хэсгээс) 

Энэ бол 20.4 их наяд долларын дэлхийд нэгт ордог эдийн засагтай  Америк улсын дундаж иргэдийн бодит байдал. Ийм байгаагийн хамгийн гол шалтгаан нь хүмүүс өөрийн ирээдүйд хэрэгтэй зүйлд хөрөнгө оруулахын оронд; илүү тав тухтай, амар хялбар амьдрахыг илүүд үзэн, өдөр тутамд гаргаж байгаа жижиг шийдвэрүүддээ хангалтай ач холбогдол өгөөгүйн үр дүн юм. “Би бол өөрийн нөхцөл байдлын бүтээл биш. Би бол өөрийн гаргасан шийдвэрүүдийнхээ бүтээл юм” гэж Стифэн Р. Кови хэлсэн нь юутай үнэн билээ. Хэрэв та өнөөдрийн гаргаж буй шийдвэрүүдээ зөвхөн сэтгэл хөдлөл дээр үндэслэн ямар ч төсөөлөл, төлөвлөгөө, логикгүйгээр гаргавал та ч бас тэдгээр 95хүний нэг болох магадлал тун өндөр юм.  

kari-shea-637091-unsplash

Өнгөрснөө эргэн санадаггүй хүн түүнийг дахин давтахаар яллагдсан байдаг. /-Жорж Сантаяна/ 

65 насандаа асрамжийн газар, аль эсвэл эмнэлгийн орон дээр хүнд өвчтэй хичнээн хоног, сар, жил амьд байх эсэхээ мэдэхгүй хэвтэхийг хэн ч, хэзээ ч өөртөө хүсэхгүй. Хэрэв та өөрийгөө ийм байдалд оруулахгүйн тулд өнөөдөр нэн зайлшгүй шаардлагатай бус зүйлсдээ цаг гаргаж сурахгүй, хичээхгүй, бууж өгөх аваас жинхэнэ утгаараа та өөрийгөө дусал дуслаар алж эхлэдэг. Аймар биш байна уу? Та өдөрт өөртөө 30минутыг идэвхитэй хөдөлгөөн хийхэд зарцуулж чадаж байна уу? Хэдий дасгал хийх чухал болохыг мэддэг ч за яг ирэх нэгдэхээс, яг ирэх сараас, яг ирэх жилээс гэж хойшлуулсаар хэзээ ч дасгал хийх зав байхгүй гэдэгтэйгээ эвлэрчихсэн яваа юм биш биз? Та бид олон зуун жил мах идэж ирсэн гээд л үдэш оройгүй өөх тос, мах ихтэй хоолыг өөрийн хайртай үр хүүхэд, нөхөртөө өргөн бариад тэднийг 20, 30, 40 жилийн дараа цусан дахь тослогийн хэмжээ нь ихдэснээс болж зүрхний шигдээс, харвалтаас болж нас барахгүй гэдэгт итгэж, тэр тухай огт бодох ч үгүй амьдарсаар яваад байж болох уу?

Хайртай дотны хүндээ хичнээн хэлмээр байдаг ч хэлдэггүй тэр нандин үгсээ зөвхөн баяр, тэмдэглэлт өдрүүдээр л хэлдэг хэвээрээ байгаа юм биш биз? Хэн нэгнээс дутуу харагдахгүй гэж зовж олсон мөнгөө өөрийгөө эрхлүүлж байна гээд дор нь үрээд хаядаг хэвээрээ байгаа юм биш биз? Хэрэв тийм бол ухаараач. Та өчигдөр буруу шийдвэр гаргасан байж болно. Харин өнөөдрийг өөр байлгая.  Өнгөрснөөсөө суралцаж ирээдүйдээ өөрт байгаа олон сонголтуудаас хамгийн зөв байж болохыг нь л сонгоё. Амьдралаа шинээр эхлэхэд хэзээ ч оройтоогүй байдаг юм шүү(та 70настай байсан ч хамаагүй). Хамгийн гол нь та өөрөө чин сэтгэлээсээ энэ байдлаасаа өөрийгөө чөлөөлөх бүрэн хүсэл эрмэлзэлтэй байх хэрэгтэй. 

johnson-wang-515995-unsplash

1.Сэтгэл хөдлөл тогтуун үедээ сонголт хийх.

Тархи судлалын Америк эрдэмтэн доктор Паул Маклин хүний тархи хэрхэн яаж шийдвэр гаргахад нөлөөлдөг болохыг тогтоожээ. Үүнд хүний тархийг хувьслын үе шатаар нь доороос дээшлэх гурван хэсэг бүхий шаталсан бүтцээр авч үзсэн байдаг ба эдгээр гурван давхарга тус бүр өөр, өөрийн үйлдлийн системтэй байдаг гэж үзжээ. Түүний судалгааны үр дүнд нэгдэх давхарга хэсгээр мөөг хэлбэртэй тархины бор гадарга бүрхүүл байдлаар хучин байрладаг. Хоёрдох давхарга нь хөхтөн амьтдын тархитай төстэй дунд тархи сэтгэл хөдлөлийг хариуцан байрладаг. Харин тархины суурь хэсэгт хэвлээр явагчдын тархитай төстэй сул хөгжсөн доод тархи байдаг. 

Сэтгэл хөдлөлийг хариуцдаг дунд тархи нь логикоор сэтгэдэг доод тархинаас илүү хурдтай буюу секундыг 1000 хуваасны 12-той тэнцэхүйц хурдтай хариу үйлдлийг үзүүлдэг байна.

Ийм учраас бидний логикоор тунгаах тархи маань ажлаа хийгээд завгүй байх үед дунд тархи сэтгэл хөдлөлөөр аль хэдийн шийдвэрээ гаргаж амждаг. Тэгэхээр бага зэрэг хүлээж сэтгэл хөдлөлөө тогтуун болсны дараа логикоор тунгааж сонголтоо хийвэл хамгийн тохиромжтой.

emma-matthews-973230-unsplash.jpg

2. Яаж логикоор бодож тунгаан, оновчтой шийдвэр гаргах вэ?

Үүний тулд та өөрөөсөө гурван асуулт асууж заншаарай.

Энэ нь ямар ч асуулт байж болох бөгөөд өөрөөсөө ингэж асуухын гол зорилго нь энэ үнэхээр зөв сонголт уу? гэдэгт хариулах гол гурван шалтгааныг олохын тулд юм. Хэрвээ танд тодорхой хэлчих шалтгаан байхгүй бол энэ сонголтыг хийхгүй байсан нь дээр байж ч мэдэх. Жишээ нь танд дэлгүүр хэсэх үед нэг цамц таалагдаад худалдан авалт хийх гэж байна гээд төсөөлье. Энэ үед өөрөөсөө би яагаад энэ цамцыг авах хэрэгтэй вэ? гээд асууя. Эхний хариулт тань магадгүй надад таалагдсан учраас авах. Дараагийх нь юу вэ? магадгүй хариулж чадахгүй бол та аваад хэрэггүй байх. учир нь танд цамц худалдан авах шаардлага нэн түрүүнд тулгараагүй байгаа бололтой. Аливаа сонголтын өмнө өөрөөсөө асуух боломжтой жишээ асуултууд:

  • Яагаад энэ гэж? (Энэ сонголтыг хийж буй шалтгааныг тодруулах хэрэгтэй)
  • Ямар үр дүнтэй вэ? (Энэ сонголтыг хийсний дараа надад ямар үр дүнг өгөх зэргээр давуу талыг нь тодруулах юм)
  • Сарын дараа би энэ сонголтыг хийсэндээ баярлах уу? (Ирээдүй цагийн би дээрээ очин төсөөлөх хэрэгтэй)

Мэдээж та асуултууддаа тодорхой бодитой шалтгаан, эерэг хариулт олж чадаж байгаа бол тэрхүү сонголтоо хийх нь зөв, харин эсрэгээрээ бол түр азнаад үзэх хэрэгтэй болов уу.

arnel-hasanovic-375269-unsplash.jpg

3. Бидний амьдрал, бидний тархи чихэрний цуглуулга биш гэдгийг санах.

Инээдтэй сонсогдож байж магадгүй ч бид өөрсдөө ч мэдэлгүйгээр гоё шошго, чамин хийц, өнгөлөг бүхэн рүү тэмүүлэх болжээ. Энэ нь ганц материаллаг эд зүйлс ч бус юм. Бестсэллер тодотголтой ном, мундаг хүний яриа лекц уулзалтууд өдөр бүр шахуу зохион байгуулагддаг болж. Эдгээрийг бүү сонго гэсэнгүй. Гол нь үнэхээр танд үнэ цэн өгөх сонголт мөн үү? гэдгийг урьдаар сайн тунгааж шийдээрэй. Хэлбэр бус агуулгад анхаарлаа хандуулж мөн чанарыг нь тунгааж байж аливаа сонголтыг хийгээрэй.

Мөрөөдлийн Монгол Төсөл

Өгүүллийг бичсэн О.Тэмүүлэн

 

 

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google photo

Та Google гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s