03. Мөрөөдлийн Томьёо

<<Ямар нэг юмыг чин сэтгэлээсээ хүсэх үед орчлон тэр чигээрээ чиний хүслийг биелүүлэхэд туслах болно.>>

Бидний амьдралд хариуг нь гаргах хэрэгтэй бодлого арван жилийн математикийн хичээлээс эхлээд тоймгүй олон гарч ирдэг. Тэр бүгдэд зөв томьёогоо ашиглаж чадвал бодлогынхоо хариуг асуудалгүй гаргаж харин эсрэгээрээ томьёогоо мэдэхгүй байвал ч нэг хэцүүхэн юм болдог шүү дээ.

Тэр олон алгебр, тригонометр, логарифмын томьёонуудаас надад хамгийн тод үлдсэн нь тоо бодох бус <ТОМООР МѲРѲѲДѲХ – МѲРѲѲДЛѲѲ БИЕЛҮҮЛЭХ> мөрөөдлийн томьёо юм.

Хаврын нэг өдөр математикийн багш маань бидэнд <Дээврийн өрөөн дэх Миний мөрөөдөл> номын хэсгээс уншиж өгч байсныг тодхон санаж байна. Ангийн ихэнх хүүхдүүд анхааралтай сонсож байсан ч, хэсэг зуур ч атугай тоо бодохгүй нь гэж баярлаж суусан хүүхдүүд ч цөөнгүй харагдсан. Харин багш маань мөрөөдөлдөө хүрч чадсан хүмүүсийн түүхийг бидэнд уншиж ѳгѳхийн сацуу номын хавтсан дээр байх томьёог бидэнд зааж өгсөн юм.

V*D=R

V=Vivid (тодорхой, бодит) D=Dream (мѳрѳѳдѳл) R=Realization (биелэлт)

Тэгээд сүүлд нь багш <Та нар залхуурмаар санагдсан үедээ ядаж мөрөөдөлдөө хүрсэн байна гэж төсөөлөөд үз. Тэгвэл биелэх ч юм билүү> гэж хэлээд үндсэн хичээлдээ орж билээ. Инээдтэй ч юм шиг хэрнээ энэ үнэн байлаа.

Хэрэв та нүдэндээ харагдтал мөрөөдвөл бодит болно гэсэн ерөнхий утгыг агуулж буй энэ томьёог санамсаргүй сэтгэлгээний хүч хэмээн нэрлэх нь ч  цөөнгүй.

VD буюу бодитоор мөрөөдөх нь гормоны ялгаралтад нөлөөлдөг. Эерэгээр мөрөөдөх нь хүний тархийг бетаэндропин болон альфа долгионоор зайгүй дүүргэж өгдөг. Харин эсрэгээр сөрѳг зүйлийг бодох бүрд норадреналлин ялгарах бөгөөд тархинд бетаэндропин ялгарахыг зогсоож А10 мэдрэлийн ажиллагааг удаашруулах ажил хийдэг байна. Сонирхуулж хэлэхэд норадреналлин нь кобра могойны хорны найрлагад ордог бөгөөд архичин, хар тамхичин хүний тархинаас ихэвчлэн илэрдэг гэнэ шүү.

Илүү энгийнээр тайлбарлавал: Ихэнх хүмүүс хичээлээ сайн хийж, шалгалт тус бүрт дээд амжилт үзүүлэхийг хүсдэг ч яг бодит амьдрал дээр ѳѳрийн хүслийнхээ эсрэг бодлуудаар ѳѳрийгѳѳ програмчилж байдаг. Хичээл хийх үнэхээр сайхан учраас дуртайяа хичээлээ хийж байгаагаар өөрийгөө хүчлээд ч төсөөлж чаддаггүй мөртлөө хийж эхлээчгүй байгаа даалгавраа бодож ядарч бас бүр болоогүй шалтгалтандаа тэнцэхгүй байх вий гэж санаа зовж ч амжина. Ингэж л хүмүүс өдөр бүр кобрагийн хорны найрлагатай хорт бодисыг өөрсдийн уураг тархинд ѳѳрсдѳѳ хайр найргүй цацаж байдаг.

Тэгэхээр одоо юу хийх хэрэгтэй вэ?

JUST DREAM! But VIVID DREAM

Хэрхэн бодитоор мөрөөдөх вэ?

Магадгүй та гэрэл зураг ашиглан мөрөөдөж хаа яваа газраа өөртөө байлгаж болох юм. Жишээлбэл та хамгийн шилдэг удирдагч болохыг хүсч байгаа бол тийм хүмүүсийн хорь орчим зургийг цуглуулаад голд нь өөрийнхөө зургийг байрлуулан тэднийг арын фон болгоорой. Тэгээд өөрөөсөө тогтмол асуу! Би энэ хүмүүстэй мөр зэрэгцэн суухын тулд одоо юу хийх ёстой вэ?

Аль эсвэл зүгээр л оюун санааны кино театртаа кино үз! Ямар амьдралыг хүсч байна, түүнийг яг бодитоор мэдрэх гээд оролдоод үз. Тэгээд асуу! Үүнийг өөрийн болгохын тулд би юу хийх ёстой вэ?

Алдарт жүжигчин Брюс Ли, Агуу Америкийн эцэг гэгддэг Жорж Вашингтоноос эхлээд өнөө цагийн Билл Гейтс ч энэхүү мөрөөдлийн томьёог ашигладаг байсан юм шүү. Билл Гейтсээс яаж түүнийг компьютер үйлдвэрлэн дэлхийг байлдан дагуулж чадав аа? гэж асуухад тэрээр “Би арван хэдтэй байхаасаа эхлээд дэлхийн айл бүр нэг нэг компьютертэй болсон байгаагаар төсөөлж заавал тийм болгох болно хэмээн өөртөө хэлдэг байсан” хэмээн олон жилийн турш залхтал хариулсаар ирсэн.

Хамгийн гол нь ганц удаа зураг угаалгаж орхиод аль эсвэл дэвтэртээ бичиж орхиод болчих зүйл биш шүү. Тархиныхаа эд эс бүрээр мэдэрч бодитоор мөрөөдөөрэй. Тэгээд өөрөөсөө асуу! Би үүнийг бүтээхийн тулд юу хийх ёстой вэ? Мөрөөдлөө заавал бодит болгоорой. Амжилт хүсье.

Мѳрѳѳдлийн Монгол Тѳсѳл

Ѳгүүллэгийг бичсэн: О.Тэмүүлэн

One Comment Add yours

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google photo

Та Google гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s