01. Бүтээлч уншигч болоход тань туслах 11 зөвлөмж

Надад Харвардын их сургуулийн дипломноос илүү ном унших зуршил маань эрхэм гэж технологийн ертөнцөд гайхалтай шинэчлэлийг авчирсан Билл Гейтс нэгэнтээ хэлж байжээ. Дэлхий ертөнц, мэдээлэл технологиийн тухай мэдлэгээ тэлэхдээ хамгийн эртний мэдээлэл хүлээн авах эх үүсвэр болох номыг ашигладаг нь сонирхолтой. Тиймээс ѳнѳѳдѳр та бүхэндээ зориулан хэрэгцээт мэдээллээ ном, бичвэрээс хэрхэн хурдан хүлээн авч, тэр мэдээллээ тархиндаа боловсруулж ашиглаж сурах тухай хэдэн аргыг толилуулж байна.

thought-catalog-575840-unsplash

Уншлага гэж юу вэ? Уншлага нь хурд болон ойлгоцод тулгуурласан мэдээллийг хүлээн авах зуршил юм. Уншигч гэж хэн бэ? Хоёр төрлийн уншигч байдаг бөгөөд эхнийх нь суралцах гэж харин хоёр дахь нь мартах гэж уншдаг /Франчис Марион/. Та аль ч ангилалд багтсан бай бүтээлч уншигч болоход тань дараах сэдэл, зөвлөмжүүд тус болно гэдэгт найдаж байна.

1. Хурдтай унш. Чадах хамгийн дээд хурдаараа шүү! Учир нь хурд анхаарлыг нэмэгдүүлдэг. Хүний уураг тархи дунджаар 1 минутад 600 үг хүлээн авч ойлгож чаддаг. Жирийн уншигч дөнгөж 1/3-ийг нь л ашигладаг. Тэгэхээр үлдсэн орон зайд тархи маань юу хийдэг бол? Мэдээж хэрэг оройн хоолонд юу идэх, маргаашийн уулзалтдаа юу өмсөх зэрэг хэрэггүй бодлууд мөн гар хуруугаараа оролдох, хөлөө савчих зэрэг үйлдүүд тэр хоосон орон зайг дүүргэдэг байх нь. Хурдан уншлага нь ойлгоцыг бууруулдаггүй харин ч эсэргээгээ нэмэгдүүлдэг. Жирийн хурдаар уншиж буй хүн нэг минутад 200 орчим үг уншиж үүнийхээ 60 орчим хувийг ойлгодог бол хурдан уншигч нэг минутад 600 орчим үг уншин, сэдвийнхээ 80 орчим хувийг илүү санадаг. Тэгэхээр одоо таны хийх эхний алхам тань 1 минутад унших үгийн хэмжээгээ тогтоох. Ингээд үүнийгээ ахиулахаар өдөр бүр тэмдэглэл хөтөлж дасгал хийх хэрэгтэй шүү. Магадгүй хурдтай уншаад бүрэн ойлгохгүй байж болох ч өдөр бүр хийгээд байвал ойлгохгүй гэсэн асуудал танд үгүй болно.

joyce-mccown-791670-unsplash.jpg

2. Хамгийн чухал нь үг биш утга санаа. Зарим үед үг үсэггүй унших гэж оролдож байгаад ерөнхий утгаа ойлгохгүй нэг тийм толгой эргэсэн үе байдаг шүү дээ. Тэр үед үгэнд бус утга санаанд анхаарлаа төвлөрүүлээд илүү том зураглалаар төсөөлж унших хэрэгтэй.

3. Ном уншихаа хүнтэй цаг товлон уулзаж буй мэт төлөвлө. Хайртай хүнтэйгээ уулзахаар цаг тохирон болзох үед бид ямар их хичээж яг цагтаа очин уулздаг билээ? Түүн шиг ном унших цагаа хайртай хүнтэйгээ уулзах гэж буй мэт төлөвлөсөн тэр л цагтаа унш. Бүү хоцроорой. Хайртай хүнээ хүлээлгэх муухай шүү. 

4. Сүүлийн мөч хэмээх зүйл байдаггүй байсан бол ямар ч ажил хугацаандаа дуусахгүй. Бид бие даалт, төсөлт ажлаас эхлээд хийх ёстой аливаа зүйлээ хийхдээ deadline буюу эцсийн мөчийг тулах тусам цагаа илүү бүтээлчээр зарцуулдаг. Тэгэхээр бие даалт, төсөлт ажлаа хураалгах гэж буй мэт номоо уншиж дуусгах хугацаа ѳѳртэй заагаарай. Нэг ийм жишээ байдаг. Хэрэв чи номын 200 хуудас орой гэхэд уншсан байх ёстой гэвэл чи ѳглѳѳ эртлэн босоод номоо уншиж эхлэнэ. Харин номын 20 хуудас орой гэхэд унш гэвэл ѳдѳр болтол номоо сѳхѳж ч харахгүй байх магадлал их тул ѳѳртѳѳ хугацаа зааж хичнээн ихийг уншиж чадахаа тѳлѳвлѳх юм бол уншлагын үр бүтээмжээ илүү дээшлүүлэх юм.

thought-catalog-188056-unsplash.jpg

5. Унших цаг үе амьдралын тань хамгийн үнэтэй мөч байх ёстой. Энэ нь таны цагийг хий хоосон үрэх бус амьдралд тань утга учир нэмж буй цаг мөч юм. Тиймээс унших үйлдлийг хийх ёстой ажил мэтээр үнэнчээр хийж хэвших хэрэгтэй. Заавал хэн нэгэн шалгаж байж чанартай хийх хэрэгтэй гэж үү? Үгүй дээ, харин ч та өөрөө өөрийнхөө ажлыг шалгах тусмаа илүү чанартай үнэнч хийнэ.

Одоо харин уншлагын үеийн бие махбодид тань хэрэгтэй зөвлөмж рүү орцгооё.

1.Уншиж буй материал болон нүд хоорондын зай 35 см байх хэрэгтэй.

2. Гэрэл таны нүдрүү бус уншиж буй зүйлд тань тусаж байх ёстой.

3. Хэвтэлгүйгээр сууж унш.

4. Ядарч чилсэн нүд болон тавгүйтсэн бодол санаагаа үе үе амрааж байгаарай. Ойролцоогоор цаг тутамд 8минут.

5. Өөрт өгсөн богино завсарлагааныхаа үеэр уншсан сэдвээ тоймлон бод. Энэ нь таны уншсан сэдвийнхээ талаар илүү сайн ойлголттой болох мөн эргэцүүлж бодох чадварыг тань нэмэгдүүлнэ.

6. Goodreads.com сошиал платформыг ашиглан номын тэмдэглэл хөтлөөрэй. Мѳн ямар ч хамаагүй ном бус унших номоо сайтар сонгон судалж хэрэгтэй зүйлдээ л цагаа зарцуулахад энэ сайт туслана. Бас болоогүй өөрийнхөө уншлага хэдэн хувьтай явааг ч шалгах боломжтой зэрэг маш олон давуу талыг олгодог билээ.

olia-gozha-678463-unsplash

Хүний хүсэл их боловч тэмүүлэл нь сул байдаг. Бидний ихэнх нь мэддэг зүйлсээ бодит амьдралд хэрэгжүүлэх тал дээр ахиухан хичээдэггүй учраас хараахан хүссэн шигээ амьдарч, амжилтанд хүрдэггүй. Тиймээс энэ бичвэрийг уншаад л ѳнгѳрѳхгүй ѳдөр бүр бүтээлч уншлагад цагаа зарцуулан ѳѳрийн зуршил болгоорой.

Мѳрѳѳдлийн Монгол Тѳсѳл

Өгүүллэгийг бичсэн О.Тэмүүлэн

2 Comments Add yours

  1. nmnrdn хэлдэг:

    You are the best 💜💕

    Liked by 1 person

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google photo

Та Google гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s