#16. Энх-Үйлс -Эрүүл зѳв хооллолт

Энэ подкастаараа эрүүл хооллох гэдэг нь яг юуг хэлээд байгаа тухай ярилцлаа. Мах, гурилны төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг хэр их хэмжээгээр хэрэглэх хэрэгтэй, хэрхэн жимс ногоог амталж ѳѳртѳѳ тааламжтай байдлаар бэлтгэн идэх тухай Энх-Үйлс эгч өөрийн зөвлөгөөг өглөө. Тэрээр долоо хоног бүр “Meal Plan” хийдэг бөгөөд яаж хаягдал багатай илүү хариуцлагатай хүнсээ сонгон бэлтгэх, хоол хийх тухай хуваалцлаа. Мөн илүүдэл жинтэй хүмүүс хэрхэн хаанаас яаж зөв хооллож эхлэх тухай ярьсан байгаа шүү. Идмээр санагдсан үедээ бус, яг ѳлсѳж байх үедээ хоол идэж заншвал(ѳдѳр оройн хоолны дунд, эсвэл дараа элдэв чихэр, амттан идэхгүй байх) илүүдэл жинтэй болохоос болон болсны дараа ѳѳртѳѳ хийж болох хамгийн энгийн алхам бѳгѳѳд хоолтой эрүүл зѳв харилцаатай байх сэтгэл зүйн тухай ярилцлаа. Мѳн та түүний Инстаграмыг дагаарай. Маш гоё зурагнууд оруулдаг шүү. Таньд эрүүл зѳв хооллодог болоход бага ч гэсэн сэдэл ѳгѳх байх гэж найдаж байна.

Дараах зүйлсийг хавсралтаар хүлээж авна уу:
1. Meal Plan – уг нь тусгайлан зориулж, шинээр хийх гэж байснаа удаачих вий гээд энэ долоо хоногт бэлдсэн менюгээ явууллаа. Монголд байхдаа хийж байсан плануудаа хартал хэтэрхий олон дэлгүүрээс, “үнэтэйдүү” тусахаар найрлагатай юм шиг санагдаад, санаа зовоод больчихлоо. Дөнгөж эхлэх гэж байгаа хүмүүс хараад хэтэрхий ажил ихтэй эсвэл үнэтэй гээд шантарж магадгүй юм гээд.
2. Мөн энэ долоо хоногийн хүнсний дэлгүүрээс авах зүйлсийн жагсаалт. Үүн дээр ихэвчлэн барагцаа үнэ, болон яг ямар брендийнхийг нь бичдэгээ устгачихлаа. Нөхрийгөө дэлгүүр явуулдаг болохоор яг нарийн нэр зааж өгөхгүй бол бурууг нь аваад ирдэг юм хэхэ.
3. Meal Plan made easy – Domestic Geek гээд food блоггерийн бэлтгэсэн меал план цахим ном. Анх удаагаа төлөвлөх ажилд маш их тус болох байх.

4. Подкастын цагтаа амжиж дурьдаж амжаагүй ч, хоол зүйн талаархи дараахи номнуудыг уншиж маш их inspiration болон мэдээлэл авч байсан:

1. How not to die – Dr. M Greger;
2. The China Study – T. Colin Campbell;
3. Deliciously Ella – Ella Mills.
Мөн байнга дагадаг food and nutrition YouTube channels:
1. Domestic Geek;
2. Mind over Munch;
3. Naomi Smart;
4. Dr. Eric Berg;
5. MissFitandNerdy;
6. Dr. Michael Greger etc.
Энэ эх сурвалжуудыг сонирхож байгаа хүмүүст нь хүргэвэл тустай юм болов уу гэж бодлоо.

Миний дурьдах зүйл:

1. https://www.mealime.com

Энэ утасны апп надад маш их таалагдсан. Яагаад гэвэл та ѳѳрийн ямар хоолны дэглэм барьж байгаагаа оруулахад таньд яг тэр дэглэмд тань тааруулсан маш олон хоолны жорыг хэр их хэмжээний бүтээгдэхүүн хэдэн ширхэг, гр, л ашиглагдах бүр ямар түмпэн сав хэрэгтэйг хүртэл дугаарлан бичиж ѳгсѳн нь үнэхээр таалагдсан шүү. Бас та америкт байдаг бол энэ апп-ыг ашиглаад яг хийх хоолны бүх бүтээгдэхүүнээ Amazon Fresh-ээр шууд гэртээ 1цагийн дотор хүргүүлэх боломжтой шүү. Гоё хоол хийж сураад зогсохгүй, ямар ч хаягдал гаргахгүй байж болох нь ээ. Ухаалаг утсаа ухаалагаар ашиглаж сурцгаая.

4 Comments Add yours

  1. Ану хэлдэг:

    Таныг маш их дэмждэг шүү. Подкаст бүрийг ань шимтэн сонсдог, үнэхээр хэрэгтэй хэрэгцээтэй үнэ цэнэтэй шүү.
    Эрүүл хооллолтын талаар илүү ихийг оруулж өгөбрэй баярлалаа.
    Бусдыг гэсэн сайхан сэтгэл нь өөрт хэд дахин дэлгэрээд өчих болтугай.

    Таалагдсан

    1. DreaMongolia хэлдэг:

      Маш их баярлалаа. Ийм сайхан урмын үг хүлээж авч байгаадаа үнэхээр баяртай байна. Өшөө гоё дугаарууд хүлээж байгаа шүү. Чамд амжилт хүсье.

      Таалагдсан

  2. bilgeebyamba хэлдэг:

    Сайн уу. Баярлалаа. Их хэрэгтэй гоё мэдээллүүд байна. Шууд халбага сэрээ савхаа авч явж байхаар шийдлээ. Япон өвөөгийн тухай бичлэг болон Mealplan template үүдийг хуваалцаж болох уу. Баярлалаа. амжилт!

    Таалагдсан

    1. DreaMongolia хэлдэг:

      Sain bnuu. Show note oo unshina uu. Reference ude shalgana uu. Bayrlalaa

      Таалагдсан

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google photo

Та Google гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s