Би Нью-Иоркт ирснээс хойш нэг ч цүнх дахин худалдаж аваагүй. Яагаад гэвэл…

Та мэдээж гайхаж байж магадгүй. Миний амьдралдаа харж байсан хамгийн гоё загвартай, хамгийн шинэлэг, хамгийн үнэтэй бас хамгийн их хямдралтай, өргөн сонголттой хувцаснуудтай дэлгүүрүүдийг Нью-Иорк хотоос олж болно. Намайг өмнө нь Америкийн баруун эргийн Сиатл хотод амьдардаг байхад дэлгүүр хэсэх гэдэг тийм ч сэтгэл догдлуулсан зүйл байгаагүй юм. 3аримдаа надад таалагдах хувцас гарч ирсэн ч өмсгөл нь том байх, загвар өнгө нь тийм ч сэтгэлд хүрэхгүй намайг тэгтлээ их догдлуулж чаддаггүй байсан нь намайг улам л бага дэлгүүр хэсэх нэг шалтгаан болдог байсан юм.

Харин Нью-Йоркт ирэхэд энэ бүхэн эрс өөрчлөгдөж дэлгүүр хэсэх гэдэг урьдын адил сэтгэл догдлуулсан, дэлгүүр хэссээр нэг л мэдэхэд аль хэдийн 3,4 цаг өнгөрөөсөнөө анзаарах сөхөөгүй болтол намайг ховсддог болчихсон байлаа. Харин энэ дундаас би нэг л зүйлийг огт аваагүй болохоо анзаарсан юм. Энэ бол цүнх. Нью-Йоркт эрэгтэй, эмэгтэй хөгшин залуу бүх л хүмүүс даавуун уут шиг цүнх (tote bag) хэрэглэдэг. Анхандаа ийм гоё хувцасласан хүмүүс яагаад бүгд тор шиг цүнх үүрээд байдаг байна аа гэж бодож байсан ч Сваровскигоос нэг бөгж авахад минь нөгөө нэг алдартай уутан цүнхийг дагалдуулан бэлэг болгоод өгдөг юм байна. Тэгээд хэсэгтээ л тэрнийг үүрээгүй л дээ. Гэтэл нэг өдөр ажил руугаа компьютераа авч явах хэрэг гарч цүнхнүүддээ хийх гэж үзсэн ч өөр бусад зүйлс маань сайн багтаж өгөхгүй байв. Тэгэхээр нь нөгөө уутан цүнхээ санаад хамаг юмаа хийж аваад л ажил руугаа яваад өглөө. Ямар амар байсан гэж санана. Тэр өдрөөс хойш л би эргэлт буцалтгүй уутан цүнхийг өдөр тутамдаа хэрэглэдэг болсон. Харин одоо та бүхэндээ яагаад уутан цүнх хэрэглэх нь тийм ч муу зүйл биш гэдэг тухай хэдэн зүйл өгүүлэе.

Эмэгтэй хүний хоосон цүнх дунджаар 658гр жинтэй байдаг бол даавуун цүнх нь 180гр жинтэй байдаг ажээ. Эмэгтэй хүмүүс дунджаар 2.3 кг жинтэй цүнхийг өдөр тутамдаа үүрч явдаг бол хамгийн хөнгөхөн цүнхтэй эмэгтэй 480 гр болон хамгийн хүнд цүнхтэй эмэгтэй өдөр тутамдаа 6,8 кг жинтэй цүнх үүрч явдаг юм байна. Бодоод үз дээ! Сургуульд явдаг бол дэвтэр ном, үзэг харандаа, ажилд явдаг бол компьютер, тэмдэглэлийн дэвтэр, автобусанд унших ном, ажилтай холбогдолтой заавал авч явах ёстой зүйлс бас болоогүй нүүрний будаг гээд бодохоор эмэгтэйчүүд өнөө үед маш хүнд цүнхтэй явдаг болжээ. Зарим эмэгтэйчүүд ажлын нэг том болон хувийн нэг жижиг цүнхтэй явах нь ч маш элбэг болсон билээ. Гэтэл эмэгтэй хүний цүнх нь 1кг орчим жинтэй байх нь хамгийн тохиромжтой бөгөөд нэн шаардлагатай нөхцөлд өөрийн биеийн жингийн 10хувиас илүү хүнд жинтэй цүнх огт үүрэхгүй байхыг USDA зөвлөсөн байна. Ингээд бодохоор даавуун цүнх хэрэглэвэл энгийн цүнхтэй харицуулахад дор хаяж 500гр хөнгөхөн цүнхийг үүрнэ гэсэн үг шүү дээ. Мөн даавуун цүнх нь ямар ч хувцасан дээр өмссөн таныг чөлөөтэй аливаад баригддаггүй энгийн нэгэн мэт харагдуулж чаддагийг хэлэхгүй өнгөрч болохгүй биз.

Харин дараагийн нэг чухал шалтгаан нь даавуун цүнх маш хямдхан, заримдаа дэлгүүрүүд бараа авахад өөрийн шошготой даавуун цүнхээ үнэгүй ч бэлэглэдэг. Тийм болохоор үнэтэй, брэндийн цүнх үүрэх гэж хэтэвчээ хоослох хэрэг таньд гарахгүй юм. Та 180гр жинтэй уутан цүнх үүрээд л Нью-Иоркийн эмэгтэйчүүд шиг өөрийн байгаа хотыхоо гудамжаар алхаж байж яагаад болохгүй гэж! Мэдээж Монголд уутан цүнх үүрээд явахад хараахан найдваргүй гэж бодож байвал цахилгаантайг нь сонгохыг зөвлөж байна. Эсвэл өөрөө оёчихсон ч болно шүү дээ!

Энэ бүхнийг уншаад нээрээ л туршаад үзье гэж бодож байвал дараах хэдэн зөвлөгөөг бас давхар санаад аваарай.

1. Хэрэгтэй зүйлсээ л авч үлдэх. Цүнхэндээ байгаа өдөр тутамд хэрэглэдэггүй будаг шунх, тэмдэглэлийн дэвтэр, хямдарлын болон зээлийн карт, хүнд түрүүвч зэргээ таньд яг уг өдөрт үнэхээр хэрэг болох эсэхийг дахин өөрөөсөө асуугаасай гэж хүсэж байна. Үгүй бол ШУУД ОРХИ. Зоригтой бай. Хэрвээ та үнэхээр хэрэгтэй зүйлсээ л авч үлдээд цүнх чинь хүнд хэвээрээ л байвал баруун зүүн мөрөндөө цүнхээ ээлжилж үүрэх болон нуруу цэх алхаж заншаарай. Бас иогийн энгийн дасгалуудыг ч гэртээ хийхэд нуруу, хүзүү, мөрөндөх булчинг суллахад маш их ач тустай шүү гэдгийг хэлмээр байна.

2. Цүнхээ долоо хоногтоо нэг удаа цэвэрлэх. Загварын цүнхнээс ялгаатай нь уутан цүнхийг та угаах хувцаснуудтайгаа хамт угаачихаж болно. Долоо хоног бүрийг цэвэрхэн цүнхтэй эхлэх сайхан биш гэж үү? Ямар ч идсэн шоколадны цаас, нөтийн баримт, хэр удаж байгаа нь мэдэгдэхгүй нүүрний будаг байхгүй. Зөвхөн цэвэрхэн цүнх!

3. Өглөө босоод биш орой унтахаасаа өмнө маргааш ямар зүйлс хийх, юу хэрэг болохоо төлөвлөвөл дараа өдөртөө өөрт хэрэггүй зүйлсийг хий дэмий цүнхэндээ авч явж мөрөө өвдөхөөс сэргийлэх тул заавал орой нь цүнхэндээ хэрэгцээтэй зүйлсээ авч үлдэж сураарай. Өөрийгөө ийм нэг жижиг зүйлд ч гэсэн хайрлаж байгаарай.

Мөн миний Сиатл хотод байдаг Уна гэдэг найз маань уутан цүнх хийж зарж байгаа шүү. Хэрэв та Америкт байдаг бол худалдан авах бүрэн боломжтой шүү. Аль нэг гадаад дэлгүүрээс биш найзаас маань хийж буй цүнхийг нь худалдан авч түүнийг дэмжээрэй.

https://instagram.com/una.mun?utm_source=ig_profile_share&igshid=kp4k5uwesczo

https://www.unamundesign.com/

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google photo

Та Google гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s