Миний тэмдэглэл

Подкаст хийж эхлэснээс хойш, би нэг биш бүр нилээдгүй хэдэн зүйлийг маш сайн ойлгож ухаарсан юм. Магадгүй подкаст хийсэн явдал нь миний амьдралдаа оруулж байсан хамгийн том оюуны хөрөнгө оруулалтуудын маань нэг байх. Оролцсон зочин бүрээсээ би нэгэн зүйлийг асуудаг билээ. Энэ бол “Та мөрөөдлийн МУ ямар байгаасай гэж хүсдэг вэ? мөн хүсэж буй шиг ээ болгохын тулд хувиасаа та өөрөө юу хийж чадах вэ?” гэж. Асуултанд хүн бүр л өөрийнхөө сурч, ажиллаж буй салбарыг илүү хөгжүүлж, амар амгалан, бие биесээ хүндлэн хайрласан нийгмийг хүсдэг болохоо илэрхийлдэгсэн.

Гэхдээ энэ бүх хариултуудын дотроос бидний хүсэж тэмүүлж буй тэр нийгмийг бүтээн байгуулахад, бидэнд тус болох таван чухал ойлголт, зарчмуудыг та бүхэндээ толилуулж байна.

Иргэн хүний өөрийн амьдарч буй нийгэмдээ хүлээсэн хариуцлага гэж юу вэ? Нийгэм гэдэг бол маш олон төрлийн хувь хүмүүсийн цогц бүрдэл юм. МУ бол ардчилсан засаглалтай улс бөгөөд төр засаг, үндсэн хууль маань хүн бүрт өөрийн орон зайг тодорхой заасан хэм хэмжээнд эдлэх ЭРХ олгодог. Үүний сацуу иргэн хүн бүрт нийгмийн өмнө хүлээсэн ХАРИУЦЛАГЫГ бас оноодог. Бид ямар эрх чөлөөтэй болохыг ярих нь илүүц биз. Тиймээс бид ямар хариуцлагыг нийгэмдээ хүлээсэн бөгөөд тэр хариуцлагаа ухамсарлан биелүүлснээр эргээд бид нарт өөрсдөд маань ямар ач холбогдолтой болохыг яримаар байна.

1. Хуулиа даган мөрдөх:

Хэрэв бид өөрсдөө батлагдсан хуулиа даган мөрдөхгүй бол хэрхэн яаж эмх цэгцийг бий болгож, эрх тэгш амьдрах вэ? Манай улсын хуулинд маш их алдаа, дутагдалтай зүйлс байдгийг бид бүгд мэднэ. Хэрэв таны эрх зөрчигдөж байвал та холбогдох эрх баригчидтай холбогдож тухайн зөрчлийг арилгах арга хэмжээг авахад анхаарах хэрэгтэй. Мөн түүнчлэн тайван жагсаал хийж МУ-ын хуулийг өөрийн эрх чөлөө, боломж бололцоог ханган бүрдүүлэхэд гар бие оролцох явдал юм. Бусад нь даган мөрддөггүй юм чинь гээд байвал хэн тэр хуулийг даган мөрдөж бас сайжруулах вэ? Зөрчил үргэлжид л байх болно. Хамгийн гол нь зөрчил гарах бүрт үнэн зөвөөр шийдвэрлэж сурах гэдэг хамгийн чухал юм.

2. Бие биедээ хүндэтгэлтэй хандах ба өөрчлөлтийг өөрөөсөө эхлэх:

Энэ нь ганцхан зөв үг хэллэгээр харилцах бус мөн зөв үйлдэл хийж бусдыгаа хүндлэх явдал юм. Үүнд: хурд хэтрүүлэн явахгүй байх, замаар гарч буй явган хүнийг хүндлэж зогсох, хог, нус цэрээ гудамжинд бүр огтоосоо үл хаях, ОН-ийн үйлчилгээний байгуулагт биеэ соёлтой зөв авч явах, танихгүй хүнд ч бас энгийн зүйлд нь туслах гэх мэт хүн бүрийн хийж чадах хамгийн энгийн зүйлсийг өөртөө дадал болгох нь бидний баримтлах ёстой хамгийн чухал зарчим юм…

3. “Ялалт бүхний утга учир гэж бүү сана. Илүү чухал нь аливаа зүйлийн төлөө туйлбартай, тууштай байх явдал юм. Хэрэв та туйлбаргүй байх аваас юуг ялан дийлнэ” гэж Лен Киркланд хэлсэн байдаг.

Үүнд би нэгэн сонирхолтой бодит үйл явдлаар жишээ татмаар байна. Монголын Оюун Ухааны Академийг үүсгэн байгуулагч, оюун ухааны спортын ОУ-ын шүүгч, Боловсролын тэргүүний ажилтан Х.Хатанбаатар 2010 онд Монгол хүний оюуны потенциалыг дэлхийд таниулах ХҮСЭЛ МӨРӨӨДӨЛТЭЙГЭЭР академиа байгуулсан ба өнөөдөр гар нийлсэн хамт олны хичээл зүтгэл, мэриймтгий суралцагчид болон тэдний гэр бүлийн дэмжлэгээр Монгол Улсыг оюуны спортын зарим төрлөөр дэлхийд чанараараа нэгдүгээрт бичигдэж эх орноо олон улсад амжилттайгаар сурталчилах хэмжээнд амжилт гарган ажиллаж байгаа юм.

Өнөөг хүртэл МОУА нь дотооддоо оюуны спортын 70 гаруй тэмцээнийг амжилттай зохион байгуулж 5300 гаруй тамирчдыг хамруулан Америк, Англи, Хятад, Тайван, Малайз, Турк, Энэтхэг, Филиппин, Швед, Сингапур, Солонгос зэрэг олон улсын 43 тэмцээнд тамирчдаа бэлтгэн оролцуулж ой тогтоолт, цээж бодолт, рубик шоо, хурдан уншлага, спорт өрөлтөөр олон улс, дэлхий, оюуны олимп зэрэг томоохон тэмцээний аваргуудтай болж нийтдээ 770 медалийг хүртэн эх орноо олон улсад амжилттайгаар сурталчилж байна. Дэлгэрэнгүйг mastermind.mn хуудаснаас авна уу.

Гайхалтай биш гэж үү? Ердөө наймхан жилийн дотор уйгагүй хөдөлмөр, хичээн чармайлтынхаа үр дүнд цаглашгүй их амжилтыг эх орондоо авчирч хамгийн гол нь маш олон хүүхэд залуусд оюун ухааны хүрээг нь задалж өгөхөд нь тусалсан явдал? Тиймээс бид Хатанбаатар ах шиг хийж буй зүйлдээ тууштай хандаж сурвал хүсэн мөрөөдөж буй ямар ч зүйлээ биелүүлэх боломжтой юм.

Мэдээж ямар ч бизнес эхлээд нэг хоёр сарын дотор ашгаа өгдөггүй шүү дээ. Гэтэл бид гол зорилгоо умартан хэтэрхий эрт бууж өгдөг. Мөнгө гэдэг зүйл үргэлж биднийг бүтэлгүйтэхэд нөлөөлсөн гол зүйл мэт буруугаар боддог. Гэтэл дэлхийн амжилттай яваа байгууллага, хувь хүн эхэлсэн дариудаа л ямар ч алдаагүй, ашигтай ажиллаж байсан тохиолдол хэр их байдаг бол? Бүгд л үүнийг даван туулдаг шүү дээ. Тиймээс бид эх орондоо хэрэгтэй үйлдвэржилт, бүтээн бий байгуулалтыг босгохын тулд тууштай тэвчээртэй, мөнгийг гол зорилгоо болгож ажилдаггүй байх хэрэгтэй юм.

4. Өөрийн хийж буй зүйлээ чин сэтгэлээсээ сайн хийдэг байх:

https://m.facebook.com/profile.php?id=100007506135778&ref=content_filter

Энэ бол бүр дэндүү чухал зүйл юм. Өнөөдөр та багш хүн бол шавь нартаа хичээлээ хамгийн сайнаараа ойлгуулж заах, хэрэв та эмч болон өөрийн өвчтөнөө заавал эдгээхийн тулд сэтгэлээ гарган эмчлэх, хэрвээ та дуучин бол дуугаа л сайн дуулах гэх мэт өөрт оноогдсон зүйлээ хичээнгүйлэн чин сэтгэлээсээ сайн хийх явдал юм.

5. Нэгнийгээ дэмжих:

Бид эхний ээлжинд ямар нэгэн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд шууд л төгс зүйлийг бүтээхгүй нь мэдээжийн хэрэг. Гэлээ гээд л Монголчууд бид сайн зүйл үйлдвэрлэж чаддаггүй гээд худалдан авалтаа зогсоох бус уг зүйлийг хэрхэн яаж сайжруулахад санаа тавин үйлдвэрлэгчтэй холбогдон хамтран ажиллаж, хамтдаа өсөн дэвжихийг санал болгож байна. Эцсийн эцэст бидний хөгжих эсэх нь бидний хандлагаас шууд хамааралтай юм. Хэрэв бид л нэг нэгнээ түшиж тулгуурлахгүй, хэн нэгэн ид шидтэн гарч ирээд л МУ-ыг хөгжүүлэхийг хүлээгээд байвал бид өөрсдийн ирэйдүйгээ өөрсдийн гараар үгүй хийж буй хэрэг юм. Тиймээс бүгдээрэй хичээцгээе.

Арван таван дугаарт ярилцсан бүх зочид маань өөр өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой, хэлсэн бүх зүйлс нь надад болон манай сонсогчдод маш их үнэ цэнийг бий болгож чадсан гэдэгт итгэлтэй байна. Надад өөрт маань сурах маш их зүйл байгаа тул би ирэх оны нэг сар хүртэл подкастаа түр завсарлахаар болсондоо гүнээ хүлцэл өчиж байна. Тиймээс дахин подкастаараа уулзах хүртэлээ эдгээр таван зүйлийг та бүхэн минь сайтар эргэцүүлэн бодож амьдралдаа хэрэгжүүлэхийг хичээгээрэй гэж хичээнгүйлэн гуймаар байна.

  • Мөрөөдлийн Монгол Подкастын Хөтлөгч : Ц. Ариунчимэг.

2 Comments Add yours

    1. DreaMongolia хэлдэг:

      Маш их баярлалаа.

      Таалагдсан

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google photo

Та Google гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s