#15. Д. Отгонтуяа, Э. Мөнх-Уянга – Их Британид Мастерийн зэрэгт тэтгэлэгтэйгээр суралцах нь

Энэхүү подкаст маань Их Британид Мастерийн зэрэгт тэтгэлэгтэйгээр суралцах тухай тэр дундаа Chevening болон суралцаж буй сургуулиасаа хэрхэн 100 хувийн тэтгэлэг авах тухай ярилцлаа.  Өмнөх дугаарт маань АНУ-д мастерт суралцах тухай ярьсан тул энэ хоёр улс маань ямар боломжийг таньд өгч чадах, аль нь үнэхээр таны хайж байгаа мэргэжил, ажлыг эргээд таньд өгч чадах болохыг сайтар харьцуулан судалгаа шинжилгээгээ хийгээрэй гэж зөвлөмөөр байна.

Энэ подкаст таньд нэгэн чухал мессэжийг өгөх ёстой бол тэр нь магадгүй Отгонтуяа эгчийн хэлснээр “Айдас хүнийг хэзээ ч орхидоггүй байх; гагцхүү түүнийг давч гарч байж амжилтанд хүрч болдог” гэдгийг ухаарах байх. Амжилт бол аз биш. Харин ч олон жилийн, олон шөнө нойргүй хоносон тэр л хөдөлмөрийн хариу бэлэг байх. Хэзээ ч өөрдөө бардаж эсвэл найдаж хөдөлмөрлөөгүй зүйлийнхээ төлөө ямар ч гавъяаг хүн хүртдэггүй байх.

Хүн болгонд адил боломж бололцоо байхгүй байж болох ч хүн болгонд адил хэмжээний чадамж (потенцаль) байгаа гэдгийг хэзээ ч бүү мартаарай. Та оролдож хийж үзэх хүртлээ өөрийнхөө ямар их зүйлийг хийж чадахаа мэдэхгүй шүү дээ. Тиймээс та үнэхээр л дэлхийн дээгүүрт ордог ямар ч их сургуульд суралцахыг хүсч байвал 1,2,3 жил хамаагүй тэнцэх хүртлээ бүх хүчээ дайчлан нэг ч зүйлийг орхидуулахгүйгээр бидний өгч буй зөвдөгөөнүүдийг мөн бие дааж олсон бүх зөвлөмжүүдийг сайтар сонсож, ойлгож хйиж чадваас та өөрийн ирээдүйдээ хэзээ ч төсөөлж байгаагүй тэр л боломжуудыг өөртөө нээх болно. Энэ ярилцлага маань 150 минут хэртэй урт удаан эхээс бүтсэн ч подкастын маань цаг хугацаатай тул та нартаа зөвхөн хэрэгцээтэй байх гэж бодсон 75 минутыг л орууллаа. Тиймээс энэ гайхалтай хөдөлмөрч залуусынхаа ярилцлаганаас сурч болох бүх л зүйлээ сураад амьдралдаа заавал нэг ч гэсэн алхмыг аваасай гэж хичээнгүйлэн хүсэж байна.

Нэмэлт зүйлс:

1. Chevening тэтгэлгийн үндсэн вэб хуудас

http://www.chevening.org/

2. Отгонтуяа эгчийн Ikon хуудаст өгсөн ярилцлага 

https://ikon.mn/n/1c1q

3. Их Британд суралцахад хэрэгцээтэй мэдээллийг энэхүү хуудаснаас авна уу.

https://www.studylondon.ac.uk/application-advice/london-university-application/masters-application-guide

4. Үнэгүй IELTS тестэнд бэлдэх сайт

https://takeielts.britishcouncil.org/prepare-test/free-practice-tests

 

3 Comments Add yours

  1. Tsetsenee хэлдэг:

    Үнэхээр хэрэгтэй ярилцлага хийж оруулсанд баярлалаа. Маш их зүйлийг ойлгож урам зориг авлаа. Цаашдаа олон олон ярилцлагуудыг оруулж залуу хойч үедээ хувь нэмэр оруулаарай.

    Таалагдсан

    1. DreaMongolia хэлдэг:

      Таньд маш их баярлалаа.

      Таалагдсан

  2. anaraa хэлдэг:

    илүү дутуу нуршсан зүйлгүй , доторхой бөгөөд маш хэрэгтэй ярилцлага болжээ. хамгийн гол нь асуултууд маш оновчтой байсан учраас ярилцлага тэр чигээрээ оновчтой сайхан болжээ

    Таалагдсан

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google photo

Та Google гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s