#14. Баттулга, Билгүүн-Очир – АНУ-д мастерийн зэрэгт суралцахаас өмнө юуг мэдэх шаардлагатай вэ?

Энэхүү подкастаараа бид зүгээр л нэг гадаадад сурахыг урьтал болгож сурталчилсангүй. Түүний оронд бид сонсогч таниас үнэхээр та гадаадад суралцах хэрэгтэй эсэхийг сайтар эргэцүүлэн бодохийг санал болгож байна. Хэрэв та үнэхээр л гадаадад суралцах нь таныг одоо байгаагаас тань илүү хурцалж таныг илүү том сорилт, боломжуудыг өөртөө бий болгоход тань туслах юм байна гэж үзвэл энэ подкаст үнэхээр таньд хамгийн хэрэгцээтэй мэдээллийг өгч чадна гэдгийг амламаар байна.

Энэ дугаартаа бид гурав АНУ-д мастерийн зэрэгт суралцахаас өмнө юуг мэдэж, ямар шалгалтанд яаж бэлдэж ямар оноог авч байж тэнцдэг болон англи хэлийг мастерийн зэрэгт суралцахад тэнцхүйц хэмжээнд эзэмшсэн тэдний хувийн туршлагаас хуваалцлаа. Түүнчлэн Билгүүн-Очир ах Ivy League-ийн 5т жагсдаг Columbia University болон Баттулга ах АНУ-д судалгаа шинжилгээний ажлаараа нэгт жагсдаг John Hopkins University-д хэрхэн тэнцсэн түүхээсээ тэд бидэнтэй хуваалцлаа. Хэдий хүссэн сургуульдаа тэнцсэн ч төлбөрийг нь төлөх гэдэг том давааг яаж тэтгэлэг авч ямар ажил хийж болдог тэр боломжуудын талаар ч нууж хаалгүй ярилцлаа.

Эцэст нь тэдний ярианаас нэг л зүйлийг маш их ойлгож авлаа. Энэ бол том мөрөөдөх, түүндээ тууштай бэлдэж хичээнгүй байх ядвал байв.  Билгүүн-Очир ах Fulbright-ийн тэтгэлэгт гурван жил дараалан хамрагдаж байж тэнцсэн хэдий ч $53000 үнэтэй сургалтын төлбөрийг бүхэлд нь төлөхүйц их байж чадаагүй юм. Гэсэн хэдий ч тэрээр Колумбиагийн их сургууль руу уйгагүйгээр мэйл бичсээр байгаад нэмэлт тэтгэлэг авч одоо маш амжилттайгаар эхний жилээ төгсөөд Юутах мужийн Рио Тинто компанид дадлагатаа ажиллаж байна. Тэгэхээр аз гэдэг зүйл ч өөрөө зүгээр л тань дээр нисээд ирдэггүй бололтой. Өөрт байгаа боломжийг ашиглан, нөхцөл байдлаа дээшлүүлэхийн тулд зогсолтгүй хичээх юм бол магад тэр аз нь үнэхээр тань дээр ирдэг байх. Удахгүй хичээлийн шинэ жил эхлэж, амьдралынхаа бас нэгэн шинэ хуудсыг нээх гэж буй оюутан залуусд маань энэ подкаст маань нэг ч гэсэн оч гэрлийг бэлэглэх болтугай. Та бүхэндээ өндөр амжилтыг хүсч байна.

3 Comments Add yours

  1. Undraa Liala хэлдэг:

    Woow heregtei medeelel hurgesen ta 3t bayrlalaa 🙂

    Таалагдсан

    1. DreaMongolia хэлдэг:

      Зүгээрээ. Дараагийн дугаарт Их Британи улсад тэтгэлэгээр хэрхэн мастерт сурах талаар ярилцах гэж байгаа. Америк, Англи хоёрыг харьцуулаад үзээрэй. 😉😉😉

      Таалагдсан

  2. amraa хэлдэг:

    энэ хоёр яг төрсөн найзууд байхаа ямар адилхан юм бээ би лав ихэр л гэж бодохоор байна ххэ мундаг залуусдаа амжилт хүсье. Мөн сайхан зөвлөгөө өгсөнд баярлалаа

    Таалагдсан

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google photo

Та Google гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s