#13. Баярцэцэг – Монгол залуус улсынхаа эдийн засгаар биш ч мэргэжлийн ур чадвар, уйгагүй хөдөлмөрөөрөө дэлхийн хэмжээний жүжигчин болж чадна.

Кино жүжигчин, загвар өмсөгч энэ гайхалтай эмэгтэйтэй ярилцлага хийх гэдэг өчүүхэн миний хувьд үнэлэж баршгүй их завшаан байсан юм. Та нар түүний 2016 онд Дэлхийн Мисс тэмцээнд илгээсэн түүний танилцуулгыг санаж байна уу? Тэр үнэхээр биднийг огшоож, нэгтгэж чадсан Монгол дайчин бүсгүй юм. Олон охид залуусд өөрийн зөв үлгэр дууриалал, эерэг энергийг түгээж байдаг түүнээс суралцах зүйл ямар их байна гээч!!! Хоёр их сургуулийн дипломоо золиослож, өөрийн хүсэл мөрөөдлөө даган АНУ-ыг зорисон нь түүний энэ бүх ололт амжилтын хамгийн анхны гараа байсан юм.

Эхний 4сар огт цалингүй ажиллаж байсан бөгөөд тууштай тэмцсэн хөдөлмөрийнхөө дүнд эх орноо төлөөлөн Miss Earth Mongolia 2015, Miss World Mongolia 2016, мөн Нэтпликс кино компаний бүтээл Марко Полонд тоглох эрхийг 2016 онд авсан төдийгүй одоогийн байдлаар 20гаруй кино, реклам, дууны клипэнд тоглоод амжжээ. Тууштай хичээл зүтгэл, хүсэл мөрөөдөлдөө үнэнч байх таныг хаана аваачиж болох вэ?

Та үнэхээр мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөх хэрэгтэй юу өөрөөсөө заавал асуугаад үзээрэй!  Олон зүйл нуршилгүй бидний хийсэн энэ сайхан ярилцлагыг маань хүлээн аван сонсоно уу.

Дурьдсан зүйл:

Манай подкастын 8 дахь дугаарын зочин Мөнгөнчимэг эгч Express гэдэг богино хэмжээний уран бүтээлийг хийхээр зорин ажиллаж байгаа юм байна. Энэ киноны найруулагчаар Mongus Pictures-ийн үүсгэн байгуулагч Л.Нямжаргал, туслах найруулагчаар М.Ивээл, дүр хувиргагчаар Б.Саруул эгч нар мөн олон бусад Америк хүмүүс хамтран ажиллаж байгаа юм байна. Монгол залуусынхаа хийж буй энэ уран бүтээлийг та гурван янзаар дэмжих боломжтой шүү. Үүнд: Social media platform дээр share хийж олон хүмүүсд түгээж өгөх. Хоёрдугаарт, мөнгөн хандив өгөх (та боддоо таны өнөөдөр бусдыгаа дэмжсэн сайхан сэтгэлд тэд ч бас эргээд таныг тус хэрэгтэй болоход туслана шүү дээ) мөн амжилт хүсэж  урам зориг хайрласан ч болно шүү. Lets support eaach other and grow together.

Хандивийг дараах холбоосоор орч өгөөрэй.

https://www.seedandspark.com/fund/express?utm_campaign=cf&utm_source=facebook&utm_medium=social&utm_content=supportersharesite#story

Дэлхийн миссийн танилцуулгаа дахин нэг үзээрэй. 

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google photo

Та Google гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s